fitness
  • 47 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 1 цагийн өмнө

Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулдаг 2025 оны “Их дуулга” ангиллын сүүлчийн цуврал тэмцээн Японы нийслэл Токио хотод болж, монголчууд нэг хүрэл медаль хүртлээ.


Тус тэмцээнд 41 орны 300 гаруй тамирчин өрсөлдсөн бөгөөд манай улсаас 11 жинд 16 тамирчин зодоглож, нэг хүрэл медальтай эх орондоо ирж байна. Тодруулбал, эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер О.Уранбаяр хүрэл медалиар энгэрээ мялаалаа. Түүний хувьд “В” хэсгийг тэргүүлэн барилдахдаа эхний тойрогт гоц мөргөж, улмаар Бахрейны Мухамед Алоевыг ялсан ч хэсгийн аваргын төлөө Японы Шүсүкэ Үчимүрад ялагдсан юм. Ингээд дагах барилдаанд АНУ-ын хашир бөх Жак Ёнизукаг, хүрлийн төлөө Японы Юүдай Танакаг вазаригаар яллаа. Юүдай Танака өнгөрсөн онд манай улсад болсон Улаанбаатарын “Их дуулга”-ын алтан медалийн төлөөх барилдаанд О.Уранбаярт ялагдаж мөнгө авч байсан бол энэ удаа нутгийнхаа дэвжээн дээр дахин дийлдэж, медалиас мултрав.


Токиогийн “Их дуулга”-д оролцсон 41 орноос ердөө 11 нь медаль хүртсэн байна. Япончууд 14 жингийнхээ гурвыг Гүрж, Орос, Солонгосын бөхчүүдэд алдлаа. Багийн дүнгээр Япон тэргүүлж, ОХУ, Солонгос, Гүрж удаалсан бол Португал нэг мөнгөтэй тавдугаар байрт шалгарав. Харин манай улс нэг хүрэл медаль, таван шагналт байртайгаар наймдугаарт жагслаа.


Монголын жүдо бөхийн үндэсний шигшээ багийн тамирчид 2025 оны ДАШТ, Азийн АШТ, Их дуулга, гранпри тэмцээнийг 10 алт, долоон мөнгө, 22 хүрэл, нийт 39 медальтайгаар хааж байна. 2026 онд “Их дуулга” ангиллын хамгийн эхний тэмцээн хоёрдугаар сарын 7-нд Францын Парис хотод болно.











Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн