"Эрдэнэс Оюутолгой" ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Ганхүүг хойшлуулашгүй ажиллагаагаар 48 цагийн хугацаагаар баривчилсан байна.
Тэрбээр 2024 оны 2 дугаар сарын 28-ны өдөр тус албанд томилогдож байв. Э.Ганхүү нь Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх хяналтын сонсголд гэрчээр дуудагдаад байсан юм. Баривчилгааны 48 цаг маргааш орой /12.11/ дуусах ба хэрэв үргэлжлүүлэн баривчлахгүй бол баасан гарагт болох сонсголд оролцох боломжтой юм.