fitness
  • 61 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2 цагийн өмнө

Богдхан ууланд зэрлэг амьтдын нүүдэл, шилжилт хөдөлгөөнийг хангах зорилгоор байгуулах анхны экологийн гарцын байршлыг эцэслэн тогтлоо.

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2026 оны есдүгээр сарын 15-ны өдрийн А/823 дугаар тушаалаар экологийн гарц байгуулах ажлын хэсгийг байгуулсан. Тус ажлын хэсгийг яамны Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр ахлан ажиллаж байна.

Ажлын хэсэг есдүгээр сарын 17-нд тухайн байршилд ажиллаж, нөхцөл байдалтай танилцан, холбогдох албаныхантай мэдээлэл солилцжээ. Улмаар өргөтгөсөн бүрэлдэхүүнээр хуралдаж, экологийн гарц байгуулах эхний байршлыг эцэслэн тогтсон байна.

Богдхан уул нь 1996 онд ЮНЕСКО-ийн Хүн ба шим мандлын хөтөлбөрийн Дэлхийн шим мандлын нөөц газрын сүлжээнд бүртгэгдсэн, байгаль, түүх, соёлын онцгой үнэ цэнтэй газар юм.

Тус уул нь халиун буга, бор гөрөөс, хүдэр, булга, туулай зэрэг олон зүйлийн зэрлэг амьтны амьдрах орчин боловч хотжилт, авто болон төмөр зам, хашаа байгууламжийн нөлөөгөөр амьтдын нүүдэл, шилжилтийн зам хумигдаж байна.

Ялангуяа халиун буга, бор гөрөөс зэрэг зэрлэг амьтдын Туул гол руу орох, гарах хөдөлгөөн хязгаарлагдаж, зам тээврийн осолд өртөх, зэрлэгшсэн нохойд хөөгдөх, хашаа байгууламжид хавчигдах тохиолдол гардаг байна.

Төлөвлөж буй экологийн гарц нь зэрлэг амьтдын нүүдэл, шилжилтийн боломжийг нэмэгдүүлж, амьдрах орчны холбоосыг сэргээх, зам тээврийн осол болон бусад эрсдэлийг бууруулах ач холбогдолтой.

Экологийн гарцыг хувийн хэвшил өөрийн хөрөнгөөр байгуулахаар болсон бөгөөд хамтын ажиллагааны санамж бичгийг бодит ажил болгох, бүтээн байгуулалтыг богино хугацаанд хэрэгжүүлэхэд холбогдох байгууллага, мэргэжилтнүүдтэй хамтран ажиллана гэдгийг Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр онцоллоо.

Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн