fitness
  • 112 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-02-03

Увс аймгийн Тэс сумын Цагаантолгой багийн “Гийгний-Ам” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 175 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 15 километрт өчигдөр /2022.02.02./ 07:00 цагийн орчимд 3.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.

Газар хөдлөлтийн тухай мэдээллийг мөн өдрийн 07:13 цагт Одон орон геофизикийн хүрээлэнгээс цахим шуудангаар Онцгой байдлын албанд ирүүлсэн.

Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Тэс сумын Засаг даргын Тамгын газар болон тухайн газар нутагладаг малчдаас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд хохирол учраагүй гэжээ.

Эх сурвалж: ОБЕГ

Бусад мэдээ

Авто замын зорчих хэсгийн 80 хувьд давс цацжээ

Авто замын зорчих хэсгийн 80 хувьд давс цацжээ

Улаанбаатар хотод арваннэгдүгээр сарын 18-ны 12:00 цагаас эхлэн цас орсон. Үргэлжлэн орсон цасны улмаас хүндрэлтэй нөхцөл байдал үүсэж болзошгүй даваа гүвээ, хотын гол гудамж, замуудад тусгай зориулалтын техник хэрэгслээр давс, бодис цацах ажлыг эхлүүлжээ.

Улсын хилээр өнгөрсөн онд гадаадын 300.5 мянган хүн орсон байна

Улсын хилээр өнгөрсөн онд гадаадын 300.5 мянган хүн орсон байна

Манай улсын хилээр 2022 онд 2016.2 мянган (давхардсан тоогоор) зорчигч нэвтэрсэн нь өмнөх оныхтой харьцуулахад 1372.8 (3.1 дахин) мянгаар нэмэгджээ.

Ариунзул С.
Ариунзул С.