fitness
  • 721 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-01-04

Монголбанк 2022 оны 12 дугаар сард 3,032.2 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 22.9 тонн үнэт металл худалдан авлаа. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 10 хувиар өссөн үзүүлэлт болов.

Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 3,264.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 1,436.0 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.

Монголбанк үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоогдог бөгөөд 12 дугаар сард дундаж үнэ 207,625 төгрөг байв.

Зураг 1: Монголбанкны худалдан авсан үнэт металлын хэмжээ (2018-2022/12)

Зураг 2: Монголбанкны алт худалдан авах дундаж үнэ (2022.12)

Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Ариунзул С.
Ариунзул С.