“Эрдэнэс Тавантолгой” ХК “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдсэн байгууллагуудаас хамгийн олон мод тарьж ургуулах зорилт тавьсан бөгөөд ТЭЗҮ боловсруулан батлуулсан анхны компани болж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд уул уурхайн салбарын компаниуд нэгдэж, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, цөлжилт, газрын доройтолтой тэмцэх, ой мод, ойн санг нэмэгдүүлэх, усны эх үүсвэр, нөөцийг хамгаалах, экологийн тэнцвэрт байдлыг хангах зорилтыг дэмжин 10 жилийн хугацаанд 600 гаруй сая мод тарьж ургуулахаа илэрхийлсэн. “Эрдэнэс Тавантолгой” ХК “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 180 сая мод тарьж ургуулах зорилт тавин уул уурхайн салбарын компаниудаа манлайлан ажиллаж техник, эдийн засгийн үндэслэлээ /ТЭЗҮ/ боловсруулсан.