fitness
  • 64 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 6 цагийн өмнө

20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй.

Салхи нутгийн төв хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр.

Завхан, Заг-Байдраг голын эхээр -15...-20 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндий, Дарьгангын тал нутгаар -8...-13 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +3...-2 градус, бусад нутгаар -3…-8 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө -4...-6 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө -10...-12 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө -8...-10 градус хүйтэн байна.

05 цагт Улаанбаатар: -13 градус хүйтэн, харьцангуй чийг 77 хувь, агаарын даралт 874 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

22-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, явган шуурга шуурч, 23-нд ихэнх нутгаар хүйтэн байна. 
22-ноос 2026 оны 11-р сарын 26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв: 
21-22-нд шилжих шөнө Хөвсгөл, Булганы зарим сумд, Сэлэнгийн ихэнх, Төвийн хойд сумдын нутгаар, 22-ны өдөр Сэлэнгийн зүүн, Төвийн зүүн хойд, Хэнтийн баруун хойд сумдын нутгаар, 23-нд Сэлэнгэ, Дорнодын зүүн, Хэнтийн хойд, Төв аймгийн зүүн хойд сумдын нутгаар 0.1-1.0 мм цас орж, 25-нд Баян-Өлгийн, Увс, Ховд, Хөвсгөл, Булганы зарим газар, Завхан, Сэлэнгийн ихэнх, Төв аймгийн хойд сумдын нутгаар 0.1-6.0 мм цас орж, цасан шуурга шуурна.

Салхи 22-нд говь, тал, хээрийн нутгаар, 25-нд нутгийн баруун хагаст зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчмоор -29...-34 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -21...-26 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -8...-13 градус, бусад нутгаар -14...-19 градус хүйтэн, өдөртөө Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр -12...-17 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хараа, Ерөө голын хөндийгөөр -8...-13 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -1...+4 градус дулаан, бусад нутгаар -3...-8 градус хүйтэн байна. 24-нд ихэнх нутгаар, 25-нд нутгийн зүүн хэсгээр хүйтний эрч суларна.

Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн