fitness
  • 438 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-02-08

Ази тив бол хурдацтай хөгжиж буй бүс нутаг. Дэлхийн үйлдвэрлэлийн төв гэж тооцогддог уг тивд Япон, Өмнөд Солонгос зэрэг ихэнх хөгжингүй орнууд багтдаг. Тивийн ДНБ-ний олонх хувийг Хятад, Япон, Өмнөд Солонгос, Энэтхэг улсууд бүрдүүлдэг.

Гэвч нөгөө талд санхүүгийн хараат байдал, хуулийн хэрэгжилт хангалтгүй, улс төрийн тогтворгүй байдал, санхүүгийн ил тод бус байдал, авлига, ДНБ-ний өсөлт муу, хүчирхийлэл, төрөлжсөн зах зээлгүй зэргээс шалтгаалан тус тивд хөгжил муутай орнууд цөөнгүй. Эдгээр нь голдуу Өмнөд, Төв, Баруун Азийн орнууд байна. Азийн хөгжил муутай 25 орны жагсаалтыг гаргахдаа хүний хөгжлийн индекс, нэг хүнд ногдох ДНБ-нд тулгуурлажээ.

Тус жагсаалтын 25-д Монгол Улс багтсан бөгөөд нэг хүнд ногдох ДНБ нь 2021 оны байдлаар 4566 ам.доллар, хувь хүний хөгжлийн индекс нь 0.739 гэж үнэлсэн байна.

Монголын эдийн засаг гол төлөв уул уурхайн үйлдвэрлэлд түшиглэдэг тул зах зээлийг төрөлжүүлэх боломж хомс гэж дүгнэжээ. Түүнчлэн Монголд мэргэшсэн ажиллах хүчин дутмаг байна гэж үзсэн аж.

Тус жагсаалтад газрын тосны арвин нөөцтэй ч барууны хоригт боомилогдсон Иран, авлига, улс төрийн тогтворгүй байдал, зах зээлийн төрөлжилт дутмагаас болж хөгжиж чадахгүй байгаа Шри-Ланка, дэд бүтэц нь хуучирсан Баруун Азийн Йордан, Индонези, өрөнд баригдсан Ливан, дотоод зөрчил, хүчирхийлэлд идэгдсэн Ирак, Палестин, эрх тэгш байдал алдагдаж, улс төрийн тогтворгүй байдал нүүрлэсэн Вьетнам, Филиппин, Зөвлөлт засаглалаас шалтгаалан хөгжлөөс хоцорсон Узбекистан, Бутан, хотжилт муу, хөгжил буурай Бангладеш, Лаос зэрэг орнууд багтсан байна. 

Бусад мэдээ

Жирэмсэн эхчүүд, хүүхдүүд болон хяналтын давтан үзлэгт орох иргэдээс 13А маягт шаардахгүй

Жирэмсэн эхчүүд, хүүхдүүд болон хяналтын давтан үзлэгт орох иргэдээс 13А маягт шаардахгүй

Эрүүл мэндийн сайд С.Чинзориг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд “Эмнэлэг хооронд үйлчлүүлэгч (өвч

"Суралцахуй-Заахуй" багш нарын эрдэм шинжилгээ, онол-практикийн хурлыг Арвайхээр хотод зохион байгууллаа

"Суралцахуй-Заахуй" багш нарын эрдэм шинжилгээ, онол-практикийн хурлыг Арвайхээр хотод зохион байгууллаа

Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль (МГТИС) нь ээлжит багш нарын эрдэм ш

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.