fitness
  • 414 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-02-27

Япон, БНСУ, АНУ зэрэг өндөр хөгжилтэй орнуудад эпилепсийн эмгэгээр мэргэшсэн мэдрэлийн эмч, тархи мэдрэлийн мэс засалч, мэдээгүйжүүлэгч эмч, нейрофизиологич, мэргэшсэн сувилагч зэргээс бүрдсэн өндөр мэргэшсэн ур чадвартай мэргэжлийн багаар уналт таталтын голомтыг лазераар түлэх, эмгэг дохиог өөрчлөх, саармагжуулах төхөөрөмж суулгах зэрэг мэс заслын дэвшилтэт аргуудыг өргөнөөр ашиглан хийдэг. Энэ төрлийн мэс заслын эмчилгээ нь хүнд хөнгөнөөсөө хамаарч ойролцоогоор 50,000-120,000 ам долларын өндөр өртөгтэй байдаг тул иргэд тэр бүр гадагшаа эмчилгээнд явах боломж хязгаарлагдмал байдаг. 

Тэгвэл улсын гуравдугаар эмнэлгийн мэдрэлийн мэс заслын эмч нарын баг гадаадын зочин профессорын баг болон дотоодод эпилепсийн мэргэшсэн туршлагатай эмч нарын хамтарсан багаар өнгөрсөн оноос эхлэн эмд дасалтай чамархайн эпилепсийн голомтыг авах мэс засал, таталтын голомт үүсгэж байгаа тархины дисплазийн өөрчлөлттэй эмгэгийг тайрч авах мэс засал, таталтаас болж гэнэт амьсгал, зүрх судасны үйл ажиллагаа зогсох (леннокс гастогийн хам шинж) эмгэгийн үеийн каллозотоми мэс засал зэрэг нарийн төвөгтэй нийт 14 тохиолдолд мэс засал эмчилгээг тус тус амжилттай хийжээ.

Мэс засал эмчилгээний дараах 6-8 сарын хяналтын туршид байнгын эмийн тунгийн хэрэглээ багасаж, уналтын давтамж бүх тохиолдлуудад 60-70 орчим хувиар цөөрсөн, зарим тохиолдол нь эмчилгээний дараа дахин унаагүй зэрэг үр дүнтэй байгааг мэдээллээ.

Бусад мэдээ

ЭХ НЯРАЙ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ ХОЁР нь ПГУ-н шинжилгээг хийж эхэллээ

ЭХ НЯРАЙ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ ХОЁР нь ПГУ-н шинжилгээг хийж эхэллээ

ЭХ НЯРАЙ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ ХОЁР нь ПГУ-н шинжилгээг хийж эхэллээ. Үүнд: Хүний Хөхөнцөр Вир

Ирэх сард болох үндэсний бөхийн барилдааны ХУВААРЬ

Ирэх сард болох үндэсний бөхийн барилдааны ХУВААРЬ

Монголын үндэсний бөхийн холбоо 2024 оны хоёрдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарийг

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.