fitness
  • 432 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-03-01

Өнөөдөр 102 жилийн ойн өдрөө МАН цахим нам болох зорилтоо хэрэгжүүлж, “Цахим нам 2.0” системийг үйл ажиллагаандаа нэвтрүүлж байгаагаа зарлалаа. Тус намын зүгээс 2017 онд цахим нам болох зорилт дэвшүүлж “Цахим нам 1.0” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Тэгвэл өнөөдөр “Цахим нам 1.0” хөтөлбөр амжилттай хэрэгжиж, “Цахим нам 2.0” системийг үйл ажиллагаандаа бүрэн нэвтрүүлж байгаа юм байна. МАН-ын “Цахим нам 2.0” систем нь намын гишүүнчлэлийн систем, дотоод үйл ажиллагааны E-office, хяналт удирдлагын систем, дуудлага мэдээллийн “Call center”, цахим сургалтын систем болон намын дэргэдэх “Тинк танк” байгууллагуудын судалгааны материал, ном товхимлуудын цахим хувилбар, цахим номын сан зэрэг олон үйлчилгээг өөртөө багтааснаараа онцлогтой. Энэхүү цахим шилжилтийг хийснээр орон зай, цаг хугацаанаас үл хамааран гишүүн бүрийнхээ идэвх оролцоог нэмэгдүүлэхээс гадна гишүүд хувь хүний манлайлал болон бусад бүх сэдвээр сургалтад хамрагдаж ур чадвараа дээшлүүлэх нөхцөлийг бүрдүүлжээ. Монгол Улсын хувьд интернэт хэрэглээгээрээ азид төдийгүй дэлхийд тэргүүлдэг. Үүрэн утасны идэвхтэй хэрэглэгчдийн тоо өнгөрсөн оноос 4.2 хувиар өсч давхардсан тоогоор 4.4 саяд хүрсэн гэсэн тооцоо бий. Тиймээс МАН технологийн дэвшлийг ашиглан гишүүн бүртээ хүрч ажиллах, тэдний санал хүсэлтийг хүлээж авах, парламентын ардчиллыг бэхжүүлэхэд гишүүдийнхээ дуу хоолойг сонсох, сургалт болон олон нийтийн үйл ажиллагааг цахимаар зохион байгуулах, нээлттэй, ил тод байх, боломжтой болж байгаа юм.

Бусад мэдээ

Зүрхний даралт ихсэх өвчний эмчилгээний 85 хувийг ЭМД-ын сангаас хөнгөлнө

Зүрхний даралт ихсэх өвчний эмчилгээний 85 хувийг ЭМД-ын сангаас хөнгөлнө

Зүрхний даралт ихсэх өвчний хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээний 85 хувийг ЭМД-ын сангаас хөнгөлнө

Манай улс энэ жил махны экспортоос 277 сая ам.долларын орлого олжээ

Манай улс энэ жил махны экспортоос 277 сая ам.долларын орлого олжээ

Уг үндэсний хөдөлгөөний хүрээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар

Ариунзул С.
Ариунзул С.