fitness
  • 256 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-03-03

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачлан хэрэгжүүлж буй “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Хүнс, хөдөө аж ахуйн салбарын баялаг бүтээгчдийн зөвлөгөөн” өнөөдөр Төрийн ордонд болж байна.

 

“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд ирэх 5 жилд гол нэр төрлийн 19 хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах, цаашилбал хүнс экспортлогч орон болох, мөн малын өвчингүй эрүүл бүс бий болгох зорилтыг санаачлан дэвшүүлсэн.

 

Тэгвэл санхүүгийн салбар, тэр дундаа арилжааны банкууд үндэсний хөдөлгөөнийг дэмжиж, 2023 онд Засгийн газрын хүүгийн татаастай нийт 1 их наяд төгрөг хүртэлх бага хүүтэй, урт хугацаатай санхүүжилтийг хүнс үйлдвэрлэгчдэд олгохоор болсон байна.

 

Мөн Хөдөлгөөнийг амжилттай хэрэгжүүлж, бодит үр дүнд хүрэх зорилгоор УИХ-ын 36 дугаар тогтоол батлагдаж, хүнс, хөдөө аж ахуйн салбарт ирэх 5 жилийн хугацаанд 1.7 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт, санхүүжилт хийхээр шийдвэрлэж, Засгийн газарт тодорхой үүрэг, даалгавар өгсөн юм.

 

УИХ-аас тусгайлан түр хороог байгуулж, төлөвлөсөн бодлого арга хэмжээг бүсчилсэн хөгжлийн бодлоготой сайтар уялдуулах, хүний нөөцийг бэлтгэх, санхүүжилтийг нарийвчлан шийдвэрлэх болон удирдлага зохион байгуулалтыг сайжруулах зэрэг тодорхой чиглэлийг Засгийн газарт үүрэг болгосон.

 

 

Бусад мэдээ

Зайлшгүй хэрэгтэй байгаа уушги орлуулагч ECMO аппарат улсын хэмжээнд ганц ч алга

Зайлшгүй хэрэгтэй байгаа уушги орлуулагч ECMO аппарат улсын хэмжээнд ганц ч алга

Шинэ коронавирусийн өвөрмөц эмчилгээ хараахан гараагүй байгаа ч өнөөдрийн байдлаар халдвар авсан 171

Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцуулж байна

Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцуулж байна

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар: “Газрын тосны зар

Ариунзул С.
Ариунзул С.