fitness
  • 496 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2022-11-17

Ардын дууны донж, хэв маягийг харуулсан, өвөрмөц уран бүтээлүүдээрээ үзэгчдийн хүндлэлийг хүлээсэн, залуу уран бүтээлч Б.Батцэцэглэн анхны бие даасан тоглолтоо энэ сарын 23-нд Соёлын төв өргөөнд толилуулах гэж байна. Тус тоглолт ардын болон уртын дууг үндэсний хөгжим, амьд хөгжимтэй хоршуулснаараа онцлогтой болох аж. Өөрөөр хэлбэл уламжлал шинэчлэлийг хослуулж, үнэнч үзэгчдэдээ, ардын дуунд дуртай хэн бүхэнд бэлэг барихаар болжээ.

Тэрбээр тоглолтын талаар ярихдаа “Өөрийнхөө уран бүтээлээс дээжлэн үзэгч олондоо хүргэх гэж байгаадаа баяртай байна. Энэ бол ашгийн бус тоглолт гэдгийг хэлэх нь зүйтэй болов уу. Тоглолтын тайзнаас авхуулаад олон зүйлд ач холбогдол өгч, хүрэлцэн ирсэн хүн бүхэнд зориулсан орчин бүрдүүлэхээр хичээж байна. Үүднээсээ эхлээд л монгол ёс заншил, идээ будаа, монгол ахуй амьдрал “үнэртсэн” орчин таныг угтах болно. Тоглолт үзэхээр ирэхдээ үзэгчид маань гэр бүлээрээ, найз нөхдөөрөө зураг авхуулах боломжийг ч бүрдүүлэхээр манай баг хамт олон ажиллаж байна. Та бүхэн тоглолт үзэхээр ирэхдээ үндэсний дээл хувцсаа өмсөн ирж, ардын дууны найрын үдшийг хамтдаа бүтээгээсэй гэж чин сэтгэлээсээ хүсэж байна” гэсэн юм.

Тоглолтод Үндэсний урлагийн их театрын уран бүтээлчид, Улсын филармонийн симфони найрал хөгжим, Морин хуурын чуулга, Цэргийн дуу бүжгийн чуулгын найрал дуучид болон МУАЖ Д.Жаргалсайхан, Хөгжмийн зохиолч, УГЗ Б.Чинбат, МУГЖ Ө.Уянга нарын уран бүтээлчид оролцоно. Тоглолтын тасалбарын үнэ 60 мянга болон 80 мянган төгрөг гэсэн хоёр сонголттой байгаа бөгөөд Соёлын төв өргөөний билетийн касс болон ticket.mn-ээр захиалан авах боломжтой. Мөн 8888 7893, 9686 8070 утсаар билетээ захиалаад үнэгүй хүргүүлэн аваарай.

Бусад мэдээ

“Бүргэдийн баяр-2023” наадам “Чингис Хааны Хүрээ” аялал жуулчлалын цогцолборт болно

“Бүргэдийн баяр-2023” наадам “Чингис Хааны Хүрээ” аялал жуулчлалын цогцолборт болно

Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготойгоор уламжлал болгон зохион байгуулагддаг “Бүргэдийн бая

Сүүлийн жилүүдэд хар тамхийг шуудангийн илгээмжээр Монгол Улсад нэвтрүүлэх оролдлогууд ихэсжээ

Сүүлийн жилүүдэд хар тамхийг шуудангийн илгээмжээр Монгол Улсад нэвтрүүлэх оролдлогууд ихэсжээ

Монгол Улсын хэмжээнд сүүлийн таван жилд хар тамхитай холбоотой 1,064 гэмт хэрэгт 1,300 хүн холбогдж

Ариунзул С.
Ариунзул С.