СЕХ-ны саналын үндэслэлэн УИХ-аас 2020 оны ээлжит сонгуулийг товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлэж байна. Уг тогтоолын төсөлд УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн санал авах өдрийг зургаадугаар сарын 24-ны өдөр байхаар товлосон байна.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Санал авах өдөр зургаадугаар сарын 24-нд юм байна. Сонгуулийн сурталчилгаа 22 хоног. Ингээд тооцохоор зургаадугаар сарын 2-нд сонгуулийн сурталчилгаа эхэлнэ. Гэхдээ зургаадугаар сарын 1-нд хүүхдээ баярлуулмаар байна. Тиймээс санал авах өдрийг зургаадугаар сарын 25-н буюу Пүрэв гарагт болгож болохгүй юу. Ард түмэн улс төржилтөөс залхаж байна. Хүүхдээ аятайхан баярлуулъя гэхээр маргааш нь сонгуулийн сурталчилгаа эхлэх гээд байдаг.
Ийнхүү гишүүд асуулт асууж, үг хэлж дууссан тооцон сонгуулийн санал авах өдрийг тогтох УИХ-ын тогтоолын төслийг
УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан: Би хувьдаа санал авах өдрийг зургаадугаар сарын 25-ны өдөр байвал яасан юм гэж бодоод байгаа. Санал авах өдрийг нэг өдрөөр хойшлуулж, 25 болгож санал хураавал яасан юм.
Зургаадугаар сарын 25-н нь Дашнямтай өдөр. Билгийн тооллын зурхай олон мянган жилийн түүхтэй учраас юм хэлдэг л байхгүй юу.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Зургаадугаар сарын 24 нь Лхагва гараг. Сонгуулийн хуульд зургаадугар сарын сүүлийн хагасын аль нэг ажлын өдөр гэж заасан. 2012 оноос хойн санал авах өдрийг Лхагва гарагт товлож байсан. Энэ дагуу л оруулж ирсэн.
Д.Лүндээжанцан гишүүн та байнгын хороон дээр санал авах өдрийг хойшлуулах санал хэлээгүй хэр нь одоо ийм санал гаргаж үймүүлэх хэрэггүй.
Ийнхүү гишүүд үг хэлж, асуулт асууж дууссан боловч ирц хангалтгүй байгаа учраас санал хураалт хараахан явуулаагүй байна.