fitness
  • 333 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-03-16


ИТАЛИ УЛС

Felice giorno delle donne

Итали улсад эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн бэлгэ тэмдэг нь шар өнгийн мимоза цэцэг болдог аж. Тиймдээ ч гуравдугаар сарын 8-нд охид бүсгүйчүүддээ мимоза цэцэг бэлэглэдэг уламжлалтай. Учир нь уг цэцгийг бүсгүй хүний ​​хүч чадлыг бэлгэддэг хэмээн үздэгээс гадна эв нэгдлийн шинж тэмдэг болгон бие биедээ мимоза рашаан өгөх нь түгээмэл байдаг байна. Италичууд хоол хүнснээсээ эхлээд л чамин, үзэсгэлэнтэй байдалд дуртай ард түмэн тул энэ цэцэгтэй төстэй тод шар өнгөөр ​​хийсэн бялуу, эсвэл гоймон энэ баярын өдрөөр олон тааралддаг нь сонирхолтой.

АМЕРИКИЙН НЭГДСЭН УЛС

Women's history month

Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр нь АНУ-д хэдийгээр албан ёсны баяр болдоггүй ч гуравдугаар сарыг “Эмэгтэйчүүдийн түүхийн сар” хэмээн нэрлэдэг. Ингэснээр тухайн сарын турш өнгөрсөн болон орчин үеийн түүхэн дэх эмэгтэйчүүдийн ололт амжилтад анхаарлаа хандуулж, санан дурсдаг аж. Гуравдугаар сарын 8-нд томоохон хотууд энэ сэдвээр яриа хэлэлцээ, мэтгэлцээн, нэгдсэн жагсаал, хурал, бизнесийн арга хэмжээг зохион байгуулдаг нь үе үеийн охид бүсгүйчүүдийн алдар гавьяа, хийж бүтээсэн бахархалт үйлс, тэдний хүч нөлөөг хүлээн зөвшөөрч, ирээдүй хойч үедээ охид бүсгүйчүүдийг хүндлэх, ижил түвшинд авч үзэх, жендэрийн ялгавартай үзлийг бууруулах зэрэг эерэг үлгэр дууриаллыг үзүүлдэг.



АВСТРАЛИ УЛС

Happy women's day

Австраличууд олон арван жилийн турш Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэж ирсэн ба 1970-аад оны үеэс эхлэн нийгэмд тулгамдаж буй эмэгтэйчүүдийн асуудлаар жагсаал цуглаан өрнүүлж, эрхийн сэдэвт илүүтэй анхаарах болжээ. Эдгээр ажлууд нь энэ өдөр улс орон даяар өрнөсөөр өдгөө нэгэнт уламжлал болон тогтсон гэлтэй. Салбар бүр дэх нэр хүндтэй эмэгтэйчүүдийг оролцуулсан төрөл бүрийн хэлэлцүүлэг, өглөөний цай, арга хэмжээнүүд зохион байгуулагдахаас гадна охид эмэгтэйчүүд олон нийтийн өмнө үг хэлж, олон нийтийн төлөөлөл, тэгш байдал, олон талт байдлыг уриалдаг байна.



ОРОСЫН ХОЛБООНЫ УЛС

С женским днем

Оросын ард түмний хувьд энэ өдрийг тэмдэглэдэг хамгийн түгээмэл арга хэлбэр нь гэр бүлээрээ айлд зочлох, хамтдаа оройн хоол идэх, оргилуун дарс уух болдог. Цэцэг, шоколад, яруу найргийн ил захидал болон бусад гоё сайхан бэлгийг ээж, эхнэр, эмээ, эгч, охиндоо өгдөг уламжлал нь манайхтай тун төстэй. Арга ч үгүй. "Март 8" хэмээн монгол үг шиг л болж хоногшсон энэ үг, эдгээр соёлыг бид тэр цагт орос ах нараасаа л сурсан шүү дээ. Одоо ч хэвээр. Тэгвэл ОХУ-д гуравдугаар сарын 8-нд цэцэг хамгийн мэдээж хамгийн түгээмэл бэлэг бөгөөд энд ч мөн шар өнгийн мимоза, сарнай хамгийн эрэлттэй, сонгодог бэлэг болно.


Бусад мэдээ

Хөвсгөл, Хэнтийн уулсаар ялимгүй цас орно

Хөвсгөл, Хэнтийн уулсаар ялимгүй цас орно

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ойрын 2 хоногтоо нутгийн зүүн хэсгээр салхитай хүйтэн ба

Д.Сумъяабазар: Жилд зөвшөөрөлгүй 100 гарааш буулгадаг байсан. Одоо 7000 гаруйг буулгаж байна

Д.Сумъяабазар: Жилд зөвшөөрөлгүй 100 гарааш буулгадаг байсан. Одоо 7000 гаруйг буулгаж байна

Төлөвлөгөөний төсөлд нийслэлийн нутгийн захиргааны 82 байгууллага, нэгжээс 734 арга хэмжээний санал

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.