fitness
  • 370 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-03-16

Улсын Их Хурлаас байгуулагдсан Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг хянан шалгах түр хорооноос Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын гурав дахь шат Төрийн ордноо  өнөөдөр /2023.03.16/ дөрөв дэх өдрөө үргэлжилнэ.

Өнөөдрийн сонсголоор арилжааны банкуудаар дамжуулан олгосон гурван багц зээлийн асуудлыг авч хэлэлцэх бөгөөд төслүүдтэй холбоотойгоор 78 гэрч оролцуулахаар дуудсан байна. Тухайлбал, үдээс өмнөх хуралдаанаар Экспортыг дэмжих, импортыг орлох үйлдвэрлэлийн 888 төсөл (2 тэрбум төгрөгөөс дээш дүнтэй)-ийн талаар хэлэлцэх бол үдээс хойш Шинэ бүтээн байгуулалт хөтөлбөрийн хүрээнд бүсийн тулгуур төв, аймаг, орон нутагт Жижиг, дунд үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх замаар ажлын байрыг бий болгоход 50.0 тэрбум хүртэлх төгрөгийн санхүүжилт олгох; Үйлдвэрлэлийг дэмжих зорилтын хүрээнд Экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжиж, ажлын байр бий болгох 70.0 тэрбум төгрөг хүртэл төгрөгийн санхүүжилт олгох; асуудлыг авч хэлэлцэх юм.

Ташрамд дурдахад, энэ удаагийн сонсгол Хөгжлийн банкны эх үүсвэрээс арилжааны банкуудаар дамжуулан олгосон 2542 төсөл, хөтөлбөрийн 1,6 их наяд төгрөгийн зээлийн ашиглалт, зарцуулалт, үр дүн, Хөгжлийн банкны бусдаас татан төвлөрүүлсэн хөрөнгийн удирдлага, зарцуулалт, ашиглалт, үр дүн” сэдвээр зохион байгуулж байна гэж Хянан шалгах түр хорооны ажлын албанаас мэдээлэв.

"Алтай" группийн захирал Х.Бат-Эрдэнэ төлөөлөгчөө явуулжээ. Мөн Монос группийн захирлууд болох Л.Эрдэнэчимэг, Х.Ананд нар Болгар болон Тайланд улсад ажлаар томилолттой яваа тул мэдүүлгийг бичгээр өгөх хүсэлт явуулжээ. Тэд Б.Энхбаяр даргад илгээсэн хүсэлтдээ тийзний зургаа хавсаргасан байна.

Бусад мэдээ

МАЛАЙЗЫН ХОЁР ЦАГДАА БОЛОН Р.БАГИНДАГ БУРУУТАЙД ТООЦОЖ, ТАЛИЙГААЧ Ш.АЛТАНТУЯАГИЙН АР ГЭРТ $1.1 САЯЫГ ОЛГОХООР ШИЙДВЭРЛЭЖЭЭ

МАЛАЙЗЫН ХОЁР ЦАГДАА БОЛОН Р.БАГИНДАГ БУРУУТАЙД ТООЦОЖ, ТАЛИЙГААЧ Ш.АЛТАНТУЯАГИЙН АР ГЭРТ $1.1 САЯЫГ ОЛГОХООР ШИЙДВЭРЛЭЖЭЭ

Малайз улсад 2006 онд амь насаа алдсан Монгол Улсын иргэн Ш.Алтантуяагийн аав С.Шаарийбуугийн нэхэмж

Парис хотод Монгол улсын ерөнхий сайд асны хүү 600,000 еврогийн эд зүйлээ дээрэмдүүлснийг мэдээллээ

Парис хотод Монгол улсын ерөнхий сайд асны хүү 600,000 еврогийн эд зүйлээ дээрэмдүүлснийг мэдээллээ

Пүрэв гарагт Монгол улсын ерөнхий сайд асан хүний хүү Парис хотын хурдны зам дээр дээрэмдүүлсэн туха

Ариунзул С.
Ариунзул С.