fitness
  • 401 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-03-16

Гурван настай хүүхдийг зодож, гэмтээгээд эмнэлэгт хүргэсэн этгээдийг эрэн сурвалжилж саатуулсан талаар цагдаагийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн. Гэтэл өнөөдөр /2023.03.16/ хүүхдийн нас барсан гэх мэдээлэл цахим хуудаст гарсан. Энэ талаар холбогдох албаныхнаас тодрууллаа.

ХҮҮХЭД НАС БАРСАН ГЭДЭГ ТАШАА МЭДЭЭЛЭЛ

Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс хэвтэн эмчлүүлж буй гурван настай хүүхдийн биеийн байдлыг асуухад “Хүүхдийн биеийн байдал хүнд байгаа. Сайжраагүй бөгөөд шаардлагатай бүх тусламжийг үзүүлж байна. Хүү амьсгалын аппараттай байгаа бөгөөд ГССҮТ шаардлагатай тусламжийг цаг алдалгүй үзүүлж байна” гэв.

Тухайн хүүхэд ГССҮТ-д 2023 оны гуравдугаар сарын 08-ны 09:00 цагт шалтгаан тодорхойгүй, биеийн байдал маш хүнд хүүхэд хүргэгдэж очсон. Яаралтай тусламжийн эмч нар үзлэг шинжилгээ хийгээд хүүхдийн биеийн байдал маш хүнд, зөөлөн эдийн няцрал ихтэй, сээр нурууны гуравдугаар нугалмын их биеийн хугаралтай, баруун шууны хугаралтай, тархины хүнд гэмтэлтэй хүүхэд байсныг эрчим эмчилгээнд оруулж байгаа гэсэн юм. Одоогоор хүүхдийн бүдүүн гэдэс орчим зөөлөн эдийн няцралтай гэдэг нь нэмэлтээр тогтоогдсон. Амьсгалын аппаратад байгаа аж.

БДПГМӨРДӨН ШАЛГАХ АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Сэжигтэн нь өмнө нь цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжлагдаж байсан, 1989 онд төрсөн Э гэгч. Тэрбээр өмнө нь 2018 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6-д зааснаар хүний биед хөнгөн гэмтэл учруулах зүйл ангиар ял шийтгүүлсэн. Мөн залилах гэмт хэргээр торгуулж байсан этгээд байжээ. Эх сурвалжийн мэдээлснээр, сэжигтэн нь 2022 оны арваннэгдүгээр сард хохирогч хүүгийн ээжтэй нь танилцаж, 2023 оны нэгдүгээр  сараас хамт амьдарч эхэлсэн байна. Хэрэг гуравдугаар сарын 6-ны өдөр гарсан ч хүүг гуравдугаар сарын 8-ны өдөр ГССҮТ-д хүргэж өгсөн нь тогтоогдоод буй. Уг хэргийг цагдаагийн байгууллагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 12 дугаар зүйлийн 1-ийн 4 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татах саналыг Баянгол дүүргийн прокурорын газарт хүргүүлээд байгаа юм байна.

Баянгол дүүргийн прокурорын газраас мөрдөн шалгах ажил үргэлжилж байгаа учир мэдээлэл өгөхгүй гэлээ.

ЦЕГХҮҮХДИЙН ЭЭЖИЙГ СУЛЛАСАН ГЭДЭГ ТАШАА МЭДЭЭЛЭЛ

Цагдаагийн ерөнхий газраас гурван настай хүүхдийн хэргээр шалгагдаж байгаа сэжигтнүүдийг сулласан эсэх тодруулахад “Хүүгийн ээжийг сулласан гэдэг мэдээ ирээгүй. Прокурорын байгууллага мөрдөн шалгах ажиллагааг үргэлжүүлж байгаа” гэх хариултыг өглөө. Хүүг гэмтээсэн Э гэгчийг шалгаж байгаа бөгөөд гэм буруутай нь тогтоогдвол:

  • 11.1 дүгээр зүйл. Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах
  • 1.Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
  • 12.1 дүгээр зүйл. Хүчиндэх
  • 4.Энэ гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн; энэ гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар хорих ял шийтгэх юм.

Бусад мэдээ

Сургууль, цэцэрлэгийн хүнсний аюулгүй байдалд шалгалт хийж байна

Сургууль, цэцэрлэгийн хүнсний аюулгүй байдалд шалгалт хийж байна

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо. Өмнөх шуурхай зөвлөгөөнөөр Хотын дарга найм

Шүүхэд жилд дунджаар гэр бүлээ цуцлуулах 2,700-2,800 нэхэмжлэл ирж байна

Шүүхэд жилд дунджаар гэр бүлээ цуцлуулах 2,700-2,800 нэхэмжлэл ирж байна

Үүнд дэд сайд Б.Солонгоо хариулахдаа "Гэр бүл салахад хүүхдийн эрх зөрчигдөх магадлал их байна. Ялан

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.