fitness
  • 353 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-03-17

Прокурор өнгөрсөн сард хорих, хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх болон цагдан хорих, баривчлах, саатуулах шийдвэрийг биелүүлэх ажиллагаатай 505 удаа танилцаж, 42 шалгалт, 19 судалгаа хийжээ.

Шалгалтын үеэр 68 зөрчлийг илрүүлж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад 12 шаардлага бичиж хүргүүлсэн байна.

Мөн хоригдох явцад эрх нь зөрчигдөж байсан 17 ялтан, этгээдийн эрхийг сэргээжээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаатай холбоотой буюу ял эдлүүлэх нөхцөл, журмыг зөрчсөн хүний ялыг хорих ялаар солиулах, зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлсэн ялтны зорчих бүсийг өөрчлөх зэрэг 107 саналыг хянаж, ял эдлэхээс зайлсхийсэн 48 ялтны ялыг хорих ялаар солиулахаар дүгнэлт бичиж, шүүхээр шийдвэрлүүлжээ.

Тодруулбал, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй 11, нийтэд тустай ажил хийлгэх ялыг гүйцэтгээгүй 18, зорчих эрхийг хязгаарлах ял эдлэхээс зайлсхийсэн 19 иргэний ялыг хорих ялаар солиулав.

Хорих ангиудаас ирүүлсэн 144 саналыг хянаж, бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн, зөрчил гаргаагүй, ялын тодорхой хувийг эдэлсэн 100 хоригдлыг хугацаанаас нь өмнө суллах асуудлыг шүүхээр шийдвэрлүүлсэн байна. Харин 44 саналыг хуульд заасан шаардлага хангаагүй үндэслэлээр буцаажээ.

Мөн хугацаанд прокурор хорих анги, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хэлтсийн дарга нараас ял эдлүүлэх ажиллагаатай холбоотойгоор гаргасан 37 тушаал шийдвэрийг хянаж, хууль, журам зөрчсөн нэг шийдвэрийг зөвтгүүлэх арга хэмжээ авав хэмээн Прокурорын ерөнхий газраас мэдээлэв.

Бусад мэдээ

Монголбанкны 2021 оны жилийн тайланг хэлэлцэнэ

Монголбанкны 2021 оны жилийн тайланг хэлэлцэнэ

УИХ-ын зургаан байнгын хорооны хуралдаан өнөөдөр Төрийн ордонд болно.

АТГ-аас ИНЕГ-ын мэргэжилтэн бэлтгэх бодлого, сонгон шалгаруулалтыг шалгаж, зөвлөмж хүргүүлэв

АТГ-аас ИНЕГ-ын мэргэжилтэн бэлтгэх бодлого, сонгон шалгаруулалтыг шалгаж, зөвлөмж хүргүүлэв

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь тавдугаар сарын 1-5-ны өдрүү

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.