fitness
  • 46 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-03-17

Япон Улсын Засгийн газраас 2022 оны санхүүгийн жилд Японы төрийн бус  байгууллагуудаар дамжуулан хэрэгжүүлэх “Монгол Улсын байгалийн ухааны боловсролын чадавх, үр өгөөжийг нэмэгдүүлэх нь”  буцалтгүй тусламжийн төслийн гэрээг солилцох арга хэмжээ өнөөдөр Япон улсын Элчин сайдын яаманд болов.  

Уг төслийг хэрэгжүүлэгч Японы төрийн бус байгууллага болох “All Life Line Net” нь “Дунд ангийн байгалийн ухааны хичээлийн сургалтын хэрэглэгдэхүүнийг хөгжүүлэх нь” төслийг гурван үе шаттайгаар хэрэгжүүлж, 2022 онд дууссан байна.  
Энэ удаагийн “Монгол Улсын байгалийн ухааны боловсролын чадавх, үр өгөөжийг нэмэгдүүлэх нь”  төслийг өмнөх төслийн туршлагад суурилан хэрэгжүүлэх аж.



Энэхүү төслийг хэрэгжүүлснээр:

  • Бага ангийн сурагчдын байгалийн ухааны хичээлд дур сонирхолтой болгох зорилгоор сургалтын хэрэглэгдэхүүнийг боловсруулах 
  • Байгалийн ухааны багш нарт зориулсан сургалт, семинар зохион байгуулах

Байгалийн ухааны талаар сонирхох сэдлийг төрүүлэх арга хэмжээг зохион байгуула, бусад холбогдох байгууллагуудтай хамтран ажиллах боломжуудыг бүрдүүлэх юм байна.  

Бусад мэдээ

Манай улсын валютын нөөц нэмэгдэж, ханш тогтворжжээ

Манай улсын валютын нөөц нэмэгдэж, ханш тогтворжжээ

Манай улсын валютын нөөц 2 тэрбум 500 сая ам.доллар байсан бол одоо 2.9 тэрбум болж өссөн. Албан, болон албан бус ханш 200 төгрөгт хүрээд байсан бол энэ тоо 23 төгрөг болж буурлаа.

Биеийн галбиртаа тохируулан шинэ жилийн даашинзаа сонгох ЗӨВЛӨМЖ

Биеийн галбиртаа тохируулан шинэ жилийн даашинзаа сонгох ЗӨВЛӨМЖ

Шинэ жилийн баяраа мартагдашгүй тэмдэглэн өнгөрүүлэхээр догдолж байна уу? Даашинзаа сонгохоосоо өмнө

Чинбаяр Б.
Чинбаяр Б.