fitness
  • 351 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-03-21

Зуны цагийн тоололд шилжүүлэх буюу цагийн тооллыг нэг цагаар ухраах тухай Засгийн газрын тогтоолын төслийг боловсруулжээ.

Тогтоолын төсөлд Монгол Улсын сайд ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан гарын үсэг зурсан байна.

Монгол Улс зуны цагийн тоололд шилжих эсэх талаар энэ лхагва гарагт Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэж магадгүй юм байна.

Засгийн газрын 2017 оны хоёрдугаар сарын 8-ны өдрийн хуралдаанаар “Зуны цагийн тоололд шилжүүлэх тухай 2015 оны гуравдугаар сарын 9-ний өдрийн тогтоол”-ыг хүчингүй болгож байсан юм.

Уг тогтоолоор жил бүрийн гуравдугаар сарын сүүлчийн долоо хоногийн баасан гарагаас бямба гарагт шилжих шөнийн 02 цагаас эхлэн тухайн жилийн есдүгээр сарын сүүлчийн долоо хоногийн  бямба гарагийн 00 цаг хүртэлх хугацаанд Монгол Улсын нутаг дэвсгэрт цагийн тооллыг нэг цагаар урагшлуулдаг байсан юм.

Тухайн үед цагийн тооллыг ингэж урагшлуулж, хойшлуулах нь  иргэдийн эрүүл мэнд, амьдралын хэв маягт сөрөг нөлөөлөхөөс гадна олон улсад мөрдөгдөж байгаа нислэгийн болон төмөр замын хуваарьт өөрчлөлт оруулдаг зэрэг шалтгааныг дурдаж байжээ.

Бусад мэдээ

Боловсролын зээлийн сангаас олгосон 4.2 тэрбум төгрөгийн зээлийг мөрдөн шалгах явцад төлжээ

Боловсролын зээлийн сангаас олгосон 4.2 тэрбум төгрөгийн зээлийг мөрдөн шалгах явцад төлжээ

Боловсролын зээлийн сангаас олгосон зээл, тэтгэлгийг шалгах ажлын хэсгээс хэрэг бүртгэлтийн долоо, м

"Контент-Зохиогчийн эрхийн асуудал" хэлэлцүүлэг энэ баасан гарагт болно

"Контент-Зохиогчийн эрхийн асуудал" хэлэлцүүлэг энэ баасан гарагт болно

Харилцаа холбооны салбарын олон чиглэлийн төлөөллүүдийн оролцоотой “КОНТЕНТ – ЗОХИОГЧИЙН ЭРХИЙН АСУУ

Ариунзул С.
Ариунзул С.