fitness
  • 112 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-03-21

"Барилгын чанар, аюулгүй байдал, стандарт” зөвлөгөөн өнөөдөр болж байна. Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар "Олон нийтийн 524 барилгад газар хөдлөлтөд тэсвэрлэх чадварын үнэлгээг хийлгэхэд 354 барилга газар хөдлөлтөд тэсвэргүй гэх дүгнэлт гарсан. Түүнчлэн 116 барилгын жагсаалтыг оруулж ирсэн бөгөөд стандарт шаардлага хангахгүй тухайн барилгыг нураах болно.

Барилгад илэрсэн нийтлэг зөрчил: 

  • Зөвшөөрөлгүй газарт барьсан 
  • Барилгын норм дүрмийн дагуу байгуулаагүй 
  • Дураараа барилга барьж, улсын комисст хүлээлгэх гэж дайрдаг
  • Ундны эх үүсвэр, ногоон байгууламжийн дэргэд барьдаг асуудал түгээмэл гардаг. 

Тиймээс цаашлаад хариуцлага тооцох схемийг сайжруулах болно. Мөн барилгын стандарт норм хангагдаж байгаа эсэхэд олон улсын хөндлөнгийн аудит хийлгэх шаардлагатай байгаа. 

Иргэн, ААН-үүд сургууль цэцэрлэгийн барилга барина хэмээгээд эмнэлэг эсвэл орон сууц барьчихдаг. Иймд тухайн газрыг зориулалтын дагуу ашиглаагүй буюу орон сууц барьсан тохиолдолд иргэд түүнийг нь худалдан авах хэрэггүй. Барилгыг нь иргэд худалдаж авахаа болиход борлуулалт нь зогсоно" хэмээв.

Бусад мэдээ

Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив

Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Уганда Улсаас Монгол Улсад хавсран суух

АВЛИГЫН ХЭРЭГТ ХЭРЭГТ ХУРААГДСАН ХӨРӨНГИЙГ ЭХ, ХҮҮХДИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИХЭД ЗОРИУЛНА

АВЛИГЫН ХЭРЭГТ ХЭРЭГТ ХУРААГДСАН ХӨРӨНГИЙГ ЭХ, ХҮҮХДИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИХЭД ЗОРИУЛНА

УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг Монгол Улсад айлчлал хийж буй НҮБ-ын Хүн амын сангийн Б

Чинбаяр Б.
Чинбаяр Б.