fitness
  • 369 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-03-21

Нийслэлийн нутаг дэвсгэр дэх барилгын чанар, аюулгүй байдал, стандарт, өнөөгийн нөхцөл байдлын талаар “Барилгын чанар, аюулгүй байдал, стандарт” сэдэвт зөвлөгөөн өнөөдөр болж байна.

Энэ үеэр Одон орон, геофизикийн хүрээлэнгийн ажилтан газар хөдлөлтөд монгол гэр аюулгүй эсэх талаар товч мэдээлэл өгөв.

Одон орон, геофизикийн хүрээлэнгийн тэргүүлэх ажилтан, доктор С.Батсайхан "Нэг талаасаа монгол гэр газар хөдлөлтөд аюулгүй гэдэг нь үнэн.

Нөгөө талаас өвлийн улиралд газар хөдлөхөд монгол гэрт галын аюулын эрсдэл ихтэйг ЖАЙКА-гийн судалгаа харуулсан. Газар хөдлөхөд газар хөдлөлийн дараах үзлүүд байдаг.

Нэгдүгээрт, байшин барилга нурна.

Хоёрдугаарт, гал түймрийн аюултай.

Монгол гэрт галын аюул маш өндөр. Газар хөдлөлийн чичирхийлэлд гал түлсэн зуух унах ч юмуу гал унах эрсдэлтэй.

Гэр хорооллын нутаг дэвсгэрт барьсан 1, 2 давхар байшингийн тухайд газар хөдлөлийн чичирхийллийн үед цахилгааны утас тасарч гал гарах нөхцөл өндөр. Манай иргэд ихэвчлэн хямд үнэтэй цахилгааны утсаар тогоо залгасан байдаг" хэмээн ярилаа.

Бусад мэдээ

“Шинэ Хархорум” хотын Ерөнхий төлөвлөгөөний үзэл баримтлал боловсруулах олон улсын нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа

“Шинэ Хархорум” хотын Ерөнхий төлөвлөгөөний үзэл баримтлал боловсруулах олон улсын нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх эртний нийслэл Хархорум хотыг сэргээн байгуулахыг Монгол

Ихэнх нутгаар дулаарна

Ихэнх нутгаар дулаарна

Өнөөдөр 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Өдөртө

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.