fitness
  • 375 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-03-22

Т.Аюурсайхан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ энэ оны хоёрдугаар сарын 7-нд гаргасан. Тэгвэл өнгөрсөн долоо хоногт болсон УИХ-ын чуулганы хуралдааны нээлтийн дараах хаалттай хуралдааны үеэр Ерөнхий сайд түүнийг чөлөөлөх асуудлыг танилцуулсан байна. Улмаар Т.Аюурсайханыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаас чөлөөлөх захирамж баталгаажсан аж. 

Үндсэн хуулийн 39.4-т Засгийн газрын гишүүнийг УИХ, Ерөнхийлөгчид танилцуулснаар Ерөнхий сайд томилж, чөлөөлж, огцруулна хэмээн заасан. 

Сайдыг чөлөөлснөөс хойш 14 хоногийн дараа шинэ сайдын нэрийг оруулж ирэх хуультай. Тиймээс дараа долоо хоногийн УИХ-ын чуулганд шинэ сайдыг танилцуулахаар болжээ. 

Т.Аюурсайхан нь 2022 оны аравдугаар сарын 21-нд сайдаар томилогдсон ч дөрвөн сар орчмын дараа буюу 2023 оны хоёрдугаар сарын 7-ны өдөр чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан билээ. 

Бусад мэдээ

Энэ УИХ-ын сонгуулиар амьдрал үзээгүй айлын эрх "бацаануудаас" хагацья!

Энэ УИХ-ын сонгуулиар амьдрал үзээгүй айлын эрх "бацаануудаас" хагацья!

УИХ-ын сонгууль хаяанд ирлээ. Өмнөх сонгуулиудын жишигээр улс орны баялаг, улс орны нэр хүнд, улс о

Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг холбох бүтээн байгуулалтын ажил удахгүй эхэлн

Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг холбох бүтээн байгуулалтын ажил удахгүй эхэлн

Есдүгээр сарын 15-н гэхэд Засгийн газраар хэлэлцүүлэхээр хүргэдэг. Ороон нутгийн иргэдийн оролцоог х

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.