fitness
  • 372 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-03-23

Зоонозын өвчин судлалын байгууллагуудын дунд жил бүр зохион байгуулдаг  Удирдах ажилтны ээлжит зөвлөгөөн өнөөдөр /2023-03-22/ эхэллээ. 
Энэ удаагийн зөвлөгөөнийг “Лабораторийн тусламж, үйлчилгээний чадавхыг бэхжүүлэх нь” сэдвийн хүрээнд зохион байгуулж буй бөгөөд нийслэл болон 21 аймгийн ЭМГ, ЗӨСТ-ийн төлөөлөл 40 гаруй мэргэжилтэн оролцон орон нутаг дахь зоонозын халдварт өвчний оношилгоо, шинжилгээний тусламж, үйлчилгээний өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлаа ярилцаж байна.  



Удирдах ажилтны зөвлөгөөнөөр мөн зоонозын салбарын сүүлийн 10 жилийн ололт амжилтаа дүгнэж, дараагийн 10 жилийн хөгжлийн чиг хандлагаа тодорхойлон, тулгамдаж буй асуудлуудаа шийдвэрлэх арга замыг хэлэлцэх юм. Энэхүү зорилтын хүрээнд мэргэшсэн, ёс зүйтэй мэргэжилтнийг бэлтгэх, тэдний цалин, нийгмийн хамгааллын асуудлыг Эрүүл мэндийн багц хуулиудад нэмэлт заалтуудыг оруулах замаар шийдвэрлэх, анхан шатны түвшинд лабораторийн чадавхыг нэмэгдүүлэх, лабораторийн сүлжээг боловсронгуй болгох, аймаг орон нутгийн ЗӨСТ-үүдийн шинэ барилгыг  үе шаттайгаар барих зэрэг бодлогын томоохон асуудлуудыг хэлэлцэхээс гадна лабораторийн тусламжийн чадавхыг бэхжүүлэх, тандалт судалгааг нотолгоонд суурилан төлөвлөх нь сэдвээр багаар ажиллах дадлага сургалтад хамрагдана.



Тус зөвлөгөөнд ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, ХӨХ-ийн дарга Д.Баярболд, тус газрын ахлах мэргэжилтэн А.Долгорханд нар оролцов. Д.Баярболд дарга зөвлөгөөнийг нээж хэлсэн үгэндээ Зоонозын салбарынхан нийгмийн эрүүл мэндийн ноцтой үеийн хариу арга хэмжээг оновчтой зохион байгуулж, ямагт манлайлан ажиллаж ирснийг онцлоод ЭМЯ-наас барьж буй бодлого чиглэлийн талаар танилцуулж, зөвлөгөөний үйл ажиллагаанд амжилт хүсч, Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн үйл ажиллагаанд шаардлагатай зөөврийн компьютеруудыг гардуулж өглөө.  
 

Бусад мэдээ

ЭМЯ зүгээс Сүрьеэтэй тэмцэх ажлыг шинэ шатанд гаргаж эрт илрүүлэгтэй уялдуулан эрчимжүүлнэ

ЭМЯ зүгээс Сүрьеэтэй тэмцэх ажлыг шинэ шатанд гаргаж эрт илрүүлэгтэй уялдуулан эрчимжүүлнэ

Сүрьеэ өвчний үед үзүүлэх тусламж, үйлчилгээг эрчимжүүлэх, Сүрьеэгийн хөтөлбөрийн үйл ажиллагаа, гүй

Нийт тээврийн үнийг 1000 төгрөг болгох санал авсаар байгаа

Нийт тээврийн үнийг 1000 төгрөг болгох санал авсаар байгаа

Нийслэлийн нийтийн тээврээр зорчих үнийг нэмэх бөгөөд иргэдээс үнийн санал авч байгаа. Тэгвэл энэ аж

Ариунзул С.
Ариунзул С.