fitness
  • 386 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2022-11-21

Улаанбаатар хотод арваннэгдүгээр сарын 18-ны 12:00 цагаас эхлэн цас орсон. Үргэлжлэн орсон цасны улмаас хүндрэлтэй нөхцөл байдал үүсэж болзошгүй даваа гүвээ, хотын гол гудамж, замуудад тусгай зориулалтын техник хэрэгслээр давс, бодис цацах ажлыг эхлүүлжээ.

Тодруулбал, өнгөрсөн амралтын өдрүүдээр зам цэвэрлэгээний орон нутгийн өмчит болон хувийн 16 байгууллага хариуцсан зам талбайн авто замын зорчих хэсгийн 80 хувьд давс, бодис цацсан байна. Нийслэлийн 7.8 сая ам метр замд халтиргаа, гулгаа үүсэхээс сэргийлж зам талбайн 579 үйлчлэгч тусгай зориулалтын 94 техник хэрэгсэлтэй ажиллаж байгаа аж. Бүх талбайд нийт 186 тонн бодис, 282.9 тонн давс цацаад байна. Мөн худалдаа, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 2839 аж ахуйн нэгж, байгууллага орчныхоо 50 метр хүртэлх талбайг буюу нийт 171.248 ам метр талбайг цэвэрлэжээ. Их хэмжээний цас орсон учир даваа гүвээнд цас түрэлтийн ажлыг зориулалтын техник хэрэгслээр гүйцэтгэж буй бөгөөд зам талбайн үйлчлэгчид явган замын цэвэрлэгээг хариуцан ажиллаж байгаа юм байна.

Нийслэлийн сургалт, судалгаа олон нийттэй харилцах газраас иргэн, аж ахуй нэгж байгууллагуудад ойр орчмынхоо 50 метр талбайн цас, мөсийг цэвэрлэж, хүлээсэн үүргээ биелүүлэхийг уриалжээ.

Бусад мэдээ

“Азид зориулсан ном” хөтөлбөрийн хүрээнд 2500 орчим ном хандивлалаа

“Азид зориулсан ном” хөтөлбөрийн хүрээнд 2500 орчим ном хандивлалаа

Азийн сан “Азид зориулсан ном” хөтөлбөрийг Монгол Улсад 1994 оноос хойш хэрэгжүүлж байгаа бөгөөд хөт

СХД-ийн “Эрүүл мэндийн төв”-ийн өргөтгөлийн барилга ашиглалтад орлоо

СХД-ийн “Эрүүл мэндийн төв”-ийн өргөтгөлийн барилга ашиглалтад орлоо

Сонгинохайрхан дүүргийн иргэдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг чанартай, түргэн шуурхай, тэгш хүр

Ариунзул С.
Ариунзул С.