fitness
  • 294 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-03-23

Цахим хөгжил, харилцаа холбооны яам цахим хуудасныхаа монгол бичгийн хувилбарыг танилцуулав.

Монгол  хэлний тухай хуулийг 2015 онд баталсан. Энэ хуулийн дагуу Үндэсний бичгийн хөтөлбөрийг үе шаттай хэрэгжүүлж, зохих бэлтгэл хангаж байна.

Монгол хэлний тухай хуульд төрийн болон орон нутгийн өөрөө удирдах байгууллага 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс  албан хэргээ кирилл, үндэсний хос бичгээр хөтлөн явуулна гэж заасан. Энэ заалтыг хоёр жилийн дараа мөрдөж эхлэх тул Засгийн газраас “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр III”-ийг баталж, Хэлний бодлогын үндэсний зөвлөл хариуцан ажиллаж байна.

Сүүлийн жилүүдэд цахим хэрэглээ ихээхэн өсөж буй тул цахимд монгол бичгийг хэрхэн хэрэглэх талаар одооноос шийдэх шаардлагатай. Монгол, Буриад, Өвөр Монголд монгол бичгийг хэрэглэдэг. ХБҮЗ 2000 онд Олон улсын Юникодын консерциумтай хамтран Монгол бичгийн юникодыг (Монголжин бичгийн стандарт) баталжээ.

Бусад мэдээ

Нүүрсний уурхайнуудад дизель түлшний нөөцийг яаралтай бүрдүүлэхийг үүрэг болголоо

Нүүрсний уурхайнуудад дизель түлшний нөөцийг яаралтай бүрдүүлэхийг үүрэг болголоо

Аймаг, нийслэл, орон нутгийн удирдлагууд оролцсон Улсын онцгой комиссын өргөтгөсөн V хуралдаанаар эр

"Халтиргаа гулгаанд зарцуулах давс, бодисын нөөц хангалттай байна"

"Халтиргаа гулгаанд зарцуулах давс, бодисын нөөц хангалттай байна"

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба /УБЗАА/-наас хот, нийтийн аж ахуйн үйл ажиллагааны төлөвлөл

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.