fitness
  • 311 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-03-24

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба /УБЗАА/-наас хийж байгаа болон хийхээр төлөвлөсөн ажлуудынхаа талаар долоо хоног бүрийн Баасан гарагт мэдээлэл өгч буй. Өнөөдөр 2023 онд хийх ногоон байгууламж, явган хүний замын ажил болон цаг үеийн бусад асуудлаар мэдээлэл өглөө.

Хотын ерөнхий менежер М.Баяраа "Хараагүй хүн болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зам дээр шонгийн тулгуурууд байдаг.

Явган хүний зам дээр 1,000 гаруй шон байгаа. Эдгээрийг шилжүүлэх ажлыг зохион байгуулна.

Тухайлбал, 50 сантиметр хүрэхгүй нарийхан явган хүний замын голд шон тавьчихсан тохиолдол байна.

Шон байрлуулах стандарт гэж бий. Стандарт хангахгүй байгаа зөрчлүүдийг арилгуулна" гэв.

Нийтийн эзэмшлийн ногоон байгууламжийн арчилгааны ажлын хүрээнд 51 байршилд  гоёлын ургамал, чимэглэлийн  бут сөөгийг тарьж, долоон байршилд  18 цэцэгт байгууламж хийнэ.

Тэрбээр “Гэр хорооллын бүсэд цэцэрлэгт хүрээлэн хангалтгүй байна. Цаашид бүх хороог бичил цэцэрлэгт хүрээлэнтэй болгох ажлыг эхлүүллээ. Хашаандаа мод, ногоон байгууламж таривал урамшуулах журам боловсруулж байна.

Мөн Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний  хүрээнд УБЗАА-наас дэргэдэх мод үржүүлэг, туршилт, судалгааны төвийг түшиглэн, мэргэжлийн байгууллагуудтай хамтран чимэглэлийн ургамлын төрөл, зүйл, сортыг нэмэгдүүлж, олон улсын Ботаникийн  холбоо, гадаадын эрдэм шинжилгээний байгууллагуудтай хамтран ажиллана” хэмээн ярилаа.

Бусад мэдээ

УЛААНБААТАР ХОТЫН 384 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН БАРИЛДААН БЯМБА ГАРАГТ БОЛНО

УЛААНБААТАР ХОТЫН 384 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН БАРИЛДААН БЯМБА ГАРАГТ БОЛНО

Аравдугаар сарын 27-ны Баасан гарагт 11:00 цагаас сумын цолтон залуу бөхчүүдийн ээлжит барилдаантай.

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрыг Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар болгон өөрчиллөө

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрыг Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар болгон өөрчиллөө

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж зарим асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэв. Тухайлбал Засгий

Ариунзул С.
Ариунзул С.