fitness
  • 323 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2022-11-21

Халдварт өвчин судлалын үндэсний төв/ХӨСҮТ/-өөс сүүлийн 24 цагт Covid-19 халдвараар 132 тохиолдол шинжилгээгээр батлагдсан болохыг мэдээллээ.

Халдвар авсан иргэдийн 41 нь Улаанбаатар хотын харьяат бол 91 нь орон нутагт бүртгэгджээ. Ингэхдээ 81 халдвар Өмнөговь аймагт, зургаа нь Төв аймагт, 4 нь Архангай аймагт тус бүр бүртгэгдсэн байна.

Мөн халдвар авсан хүмүүсээс 189 нь эдгэрсэн бол 2800 нь хяналтад байна.

ХӨСҮТ-өөс өнгөрсөн баасан гаригт мэдээлэл хийх үеэрээ Covid-19-ийн халдвар өмнөх долоо хоногтой харьцуулахад эрс өсч байна гэж мэдэгдсэн. Ингэхдээ  BQ.1.2 дэд хувилбар нийт сорьцын 30 хувьд, BF.7 дэд хувилбар 8 хувьд хүрч өссөн нь тандалтаар баталгаажсан.

Мөн эмнэлгийн эмч, сувилагч нар ажлын байрнаасаа халдвар авах тохиолдол нэмэгдсэний зэрэгцээ архаг хууч өвчтэй хүмүүст халдвар хүндээр тусч, нас баралт ч бүртгэгдээд байгаа юм. Иймээс иргэд дотоод орчинд ч амны хаалт зүүж хэвших нь халдвараас сэргийлнэ гэдгийг анхаарууллаа.

Бусад мэдээ

ЭМЯ: Хүүхдийн ханиадны эдгэрэх хугацаа уртсаж, орны эргэлт удааширсан

ЭМЯ: Хүүхдийн ханиадны эдгэрэх хугацаа уртсаж, орны эргэлт удааширсан

Томуу томуу төст өвчлөлийн тархалт өндөр байгаа учир Эрүүл мэндийн сайдын тушаалаар эмнэлгүүд бэлэн

Улаанбаатар хотод өнөөдөр тарваган тахал өвчний сэжигтэй гурван тохиолдол бүртгэгджээ

Улаанбаатар хотод өнөөдөр тарваган тахал өвчний сэжигтэй гурван тохиолдол бүртгэгджээ

Өнөөдөр/2023.08.14/ Улаанбаатар хотод тарваган тахал өвчний сэжигтэй гурван тохиолдол бүртгэгдсэн бо

Ариунзул С.
Ариунзул С.