fitness
  • 311 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-03-29

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Уганда Улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мозес Каваалуко Кизиге, Бүгд Найрамдах Литва Улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Рикардас Слепавикиус, Бүгд Найрамдах Ангол Улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Аугушту да Силва Кунья нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.

Элчин сайд нарыг үүрэгт ажилдаа орж байгаад нь Монгол Улсын Ерөнхийлөгч баяр хүргэж, ажлын амжилт хүсэв.

Харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд Элчин сайдууд хүчин чармайлт гаргана гэдэгт итгэж буйгаа илэрхийлж, олон улсын хамтын нийгэмлэг, НҮБ болон олон улсын байгууллагын хүрээнд харилцааг бэхжүүлэхийн төлөө байгаагаа тэмдэглэв.

Бусад мэдээ

Төрийн байгууллагын тээврийн хэрэгсэлд төрийн өмч хөрөнгө болохыг илтгэх тэмдэг байршуулна

Төрийн байгууллагын тээврийн хэрэгсэлд төрийн өмч хөрөнгө болохыг илтгэх тэмдэг байршуулна

Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний алба энэ сарын 22-26-ны өдрүүдэд иргэн, хуулийн этгээд

Аймаг, цэргийн начин цолтнуудын барилдаан эхэлж байна

Аймаг, цэргийн начин цолтнуудын барилдаан эхэлж байна

Аймаг, цэргийн начин цолтнуудын ээлжит барилдаан өнөөдөр /2023.02.15/ 12 цагт Монгол бөхийн өргөөнд эхэллээ.

Ариунзул С.
Ариунзул С.