fitness
  • 479 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2022-11-22

Боловсрол, шинжлэх ухааны яамнаас баталсан хуваарийн дагуу 2022-2023 оны хичээлийн жилд сурагчид дараах байдлаар амарна.

ХИЧЭЭЛ, АМРАЛТЫН ХУВААРЬ

I улирал

  • Хичээллэх: Бүх ангийн суралцагчдын хичээл 2022 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр эхэлж, 16 долоо хоног суралцана.
  • Амрах: Бүх ангийн суралцагчид 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс 6 долоо хоног амарна. Амралт 2023 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр гүйцнэ.

II улирал

  • Хичээллэх: Бүх ангийн суралцагчдын хичээл 2023 оны 1 дүгээр сарын 30-ний өдөр эхэлж, 8 долоо хоног суралцана.
  • Амрах: Бүх ангийн суралцагчид 2023 оны 3 дугаар сарын 24-ны өдрөөс эхлэн 1 долоо хоног амарна. Амралт 2023 оны 3 дүгээр сарын 31-ний өдөр гүйцнэ.

III улирал

  • Хичээллэх: Бүх ангийн суралцагчдын хичээл 2023 оны 4 дүгээр сарын 3-ний өдөр эхэлнэ.
  • Амрах: 
    • I-III ангийн суралцагчид 8 долоо хоног суралцаж, зуны амралт 2023 оны 5 дугаар сарын 26-ны өдөр эхэлнэ.
    • IV-V ангийн суралцагчид 9 долоо хоног суралцаж, зуны амралт 2023 оны 6 дугаар сарын 2-ны өдөр эхэлнэ.
    • VI-XII ангийн суралцагчид 9 долоо хоног суралцаж, зуны амралт 2023 оны 6 дугаар сарын 2-ны өдөр эхэлнэ.

Бусад мэдээ

Ариунзул С.
Ариунзул С.