fitness
  • 347 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-04-06

Зүүн хойд Азийн болон Түмэн голын их сав газрын бүс нутгийн орнуудын хөдөө аж ахуй, эрчим хүч, байгаль орчин, аялал жуулчлал, худалдаа, хөрөнгө оруулалт, тээврийн салбарын интеграци, эдийн засгийн тогтвортой хөгжлийг хөхиүлэн дэмжих зорилгоор 1991 онд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс санаачилж Их түмэн санаачилга (ИТС) нэгдэл байгуулагдаж одоогоор БНСУ, Монгол Улс, ОХУ, БНХАУ гэсэн дөрвөн гишүүн орны түвшинд хамтран ажиллаж байна.

Монгол Улсын Гаалийн байгууллагаас “Барааг дотоодод болон гадаадад түр хугацаагаар  боловсруулах гаалийн бүрдүүлэлтийн горимын тусламжтай жижиг дунд үйлдвэрлэлийн экспортыг дэмжих” төслийг 2019 онд санаачилсан. Энэ санаачилга биеллээ олох анхны уулзалт Улаанбаатар хотноо цахим болон биет хэлбэрээр амжилттай зохион байгуулагдаж байна. 

Барааг дотоодод болон гадаадад боловсруулах гаалийн бүрдүүлэлтийн горим гэдэг нь ямар нэг бүтээгдэхүүнийг хилээр түр оруулах эсвэл гадагшаа түр гаргах тухай ойлголт бөгөөд татварын таатай нөхцөлийг санал болгодог давуу талтай юм.

Энэ нь гадаадад боловсруулах горимоор гаргасан бараа боловсруулалт хийгээд буцаад орж ирэхэд зөвхөн боловсруулалтын зардалд татвар төлнө гэсэн үг юм. (Жишээ нь, 1000 төгрөгийн нэхмэлийн утас гаргаад 1500 төгрөгийн даавуу болгож оруулахад боловсруулалтын зардал болох 500 төгрөгөөс л татвар төлөх... гэх мэт)

Харин гаалийн нутаг дэвсгэрт боловсруулах горимоор улсын хилээр оруулахад тухайн бараанд ногдох татварыг тусгай дансанд байршуулаад, горимын дагуу боловсруулалт хийгээд барааг буцаан гаргахад тусгай дансанд байршуулсан татварыг буцаан олгоно.

Энэхүү гаалийн горимыг ашиглаж жижиг дунд үйлдвэрлэгч нар бүтээгдэхүүнээ гаргаж боловсруулаад буцааж оруулах, эсвэл гаднаас бүтээгдэхүүн оруулаад боловсруулж өгөх байдлаар үйлдвэрлэл эрхлэхэд дэмжлэг үзүүлэх сайн талтай юм. Тус хөтөлбөрийг БНСУ-ын Итгэмжлэгдсэн аж ахуйн нэгж (ИААН)-ийн холбоо, БНСУ-ын Мөрөөдлийн гаалийн алба, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн БНХАУ дахь салбар, ИТС-ийн Нарийн бичгийн даргын газар болон Монголын гаалийн байгууллагууд хамтран хэрэгжүүлж байна.

Уулзалтаар гишүүн орны гаалийн байгууллагууд “Барааг дотоодод болон гадаадад боловсруулах горим”-ыг хэрхэн хэрэгжүүлж буй туршлагаа солилцон, цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх боломжийн талаар ярилцаж байна. 

Мөн уулзалтын үеэр БНСУ-ын ИААН-ийн холбоо ГЕГ-ын төлөөлөлтэй уулзаж, хоёр орны гаалийн байгууллагын хооронд байгуулсан “ИААН-ийг харилцан хүлээн зөвшөөрөх хэлэлцээр”-ийн хэрэгжилтийг хангах, түүний дотор хөтөлбөрийн үр нөлөөг сайжруулах замаар эдийн засгийн өрсөлдөх чадварыг дэмжих чиглэлээр цаашид хэрэгжүүлэх ажлын талаар ярилцжээ.

Бусад мэдээ

Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчдийг томилохоор боллоо

Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчдийг томилохоор боллоо

Байнгын хорооны дарга Г.Тэмүүлэнгийн танилцуулсан хэлэлцэх асуудлын дараалалтай холбогдуулан асуулт

“Ногоон санхүүжилт-Олон улсын чуулган” болно

“Ногоон санхүүжилт-Олон улсын чуулган” болно

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Ногоон санхүүжилт-Олон улсын чуулган”-ыг хоёрдахь удаагаа зох

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.