fitness
  • 169 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-04-13

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эмч, эмнэлгийн ажилтнуудад зориулсан “Стресс менежмент” сургалтыг энэ сарын 11-ний өдөр Түлэгдлийн эмнэлэгт зохион байгууллаа.

Стресс, стрессийн эх үүсвэрийг хэрхэн тодорхойлох, стресстэй тэмцэх анхан шатны мэдлэг, ур чадварыг эзэмшүүлэх зорилготой энэхүү сургалтыг “Медик” багийн сэтгэцийн эмч, сэтгэл засалч Л.Хоролсүрэн удирдан явуулсан юм.

Сургалтанд нийт 70 хүн хамрагдсан бөгөөд эмч, эмнэлгийн ажилтнуудын ажлын байрны стресс дарамт, стрессийн үед илрэх хариу урвалууд, стрессийг даван туулах арга замууд гэсэн агуулгын хүрээнд мэдээлэл, зөвлөгөөг хүргэж стресс тайлах дасгал хөдөлгөөнийг хамтдаа хийж сурсан байна.

Дашрамд дурдахад, сэтгэл зүйн зөвлөгөө үйлчилгээ үзүүлдэг “Медик” баг нь Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн сэтгэцийн эмч нараас бүрдсэн мэргэжлийн баг хамт олон юм.

Бусад мэдээ

10 байршилд нийтийн бие засах газрыг шинээр байгуулна

10 байршилд нийтийн бие засах газрыг шинээр байгуулна

Нийслэлд бүтээн байгуулалтын улирал эхэлж байгаа тул нийтийн бие засах газрын тоог нэмэгдүүлэх шаард

Монгол цэргүүд олон улсын наадмаас 11 медаль хүртлээ

Монгол цэргүүд олон улсын наадмаас 11 медаль хүртлээ

ОХУ-ын Бүгд Найрамдах Башкортостан Улсын нийслэл Уфа хотод олимпын бус дэлхийн топ спортуудын олон у

Ариунзул С.
Ариунзул С.