fitness
  • 354 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-04-14

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч Винод Ахужа нар 100 жилийн түүхт "Биокомбинат" үйлдвэрт ажиллав.

Суурин төлөөлөгч Винод Ахужагийн хувьд тус үйлдвэрийн үйл ажиллагаа, нөхцөл байдалтай анх удаа танилцаж буй бөгөөд энэ үеэр технологийн шинэчлэл хийхэд НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас ямар тусламж, дэмжлэг үзүүлэх боломжтой талаар санал солилцсон юм.

Энэ онд Монгол Улсад Мал эмнэлэг, үржлийн алба байгуулсан болон Биокомбинат үйлдвэрийн эхлэл тавигдсаны 100 жилийн ой тохиож байна. 4 алба, 18 цехэд 247 ажилтан, албан хаагч ажиллаж, нэг жилд шингэн, хуурай нийт 40 гаруй сая тун вакцин, мөн 40 гаруй төрлийн эм, биобэлдмэл, вакцин, оношлуур үйлдвэрлэж байна. Энэ жил импортыг орлох, малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцин, эм, биобэлдмэл, оношлуур үйлдвэрлэж, 8.2 тэрбум төгрөгийн борлуулалт хийх төлөвлөгөөтэй ажиллаж байгаагаа Биокомбинат ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал М.Энх-Амар хэллээ.

Хэдийгээр тус үйлдвэр чамгүй амжилттай ажиллаж, улсынхаа хэрэгцээг хангаж байгаа ч техник технологийн шинэчлэл зайлшгүй хийх шаардлага тулгараад байгаа юм. 1973 онд Унгар улсын техник туслалцааны шугамаар барьж байгуулснаас хойш шинэчлэл хийгдээгүй байна. Тиймээс өнөөдрийн уулзалтын үеэр Суурин төлөөлөгч Винод Ахужад ойрын хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй хоёр төслийг танилцуулж, үйлдвэрийн технологийг үе шаттай шинэчлэх чиглэлээр хамтран ажиллах талаар ярилцлаа.

Малын эмнэлгийн эмийн сорилт баталгаажуулалтын улсын лабораторитой танилцлаа. Тус лаборатори нь Монгол Улсад үйлдвэрлэгдэж, импортлогдож шинээр зохион бүтээгдэж буй мал амьтны гоц халдварт, халдварт, паразиттах болон халдваргүй өвчнөөс урьдчилан сэргийлэх эмчлэх, оношлох эм, биобэлдмэл, эмийн түүхий эдэд хими, биолого, вирусологи, бактериологи, паразитологийн сорилт шинжилгээг гүйцэтгэж, сорилтын дүн баталгаажуулалтын дүгнэлт тохирлын гэрчилгээ олгох эрх бүхий байгууллага юм.

Эх сурвалж: ХХААХҮЯ

Бусад мэдээ

Зөвшөөрөлгүй барьсан 8771 метр хашааг буулгана

Зөвшөөрөлгүй барьсан 8771 метр хашааг буулгана

Нийтийн эзэмшлийн газарт болон эзэмшиж, ашиглаж байгаа газраа дур мэдэн нэмэгдүүлж, зохих зөвшөөрөлг

"The Hu" хамтлаг говийн элсэн цөлд 12 мянган мод тарина

"The Hu" хамтлаг говийн элсэн цөлд 12 мянган мод тарина

Дөрөвдүгээр сарын 22-нд тохиосон Эх дэлхийн өдрөөр "The Hu" хамтлаг "Mother Nature" синглээ цацан, М

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.