fitness
  • 309 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-04-25

“Сүү” ХК хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаа 2023 оны дөрөвдүгээр сарын 21-ний өдөр цахим хэлбэрээр зохион байгуулж, 2022 оны үйл ажиллагааны гүйцэтгэл, санхүүгийн үр дүнгээ олон нийтэд нээлттэй танилцууллаа. Компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцэгдсэн онцлох үзүүлэлт, мэдээллүүдийг хүргэе.

Санхүүгийн үр дүн

“Сүү” хувьцаат компани 2022 онд 108,5 тэрбум төгрөгийн цэвэр борлуулалт хийн, өмнөх оноос 7,9 хувийн өсөлт үзүүлэн, цэвэр ашгийн хэмжээг 8,3 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ. Мөн сүү бэлтгэлийн 30 гаруй чиглэлийн 2500 гаруй бэлтгэн нийлүүлэгч, фермерүүдээс 21,5 сая литр сүү хүлээн авч, 28,5 тэрбум төгрөгийн орлого оруулснаас гадна 2022 онд улс орондоо нийт 9.2 тэрбум төгрөгийн татвар төлсөн амжилттай байна.

“Сүү” ХК-ийн үнэт цаасны тойм

“Сүү” ХК нь хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашгийг хагас жил тутамд олгож байгаа бөгөөд 2022 онд компанийн нийт хуримтлагдсан ашгийн дүнгээс нэгж хувьцаанд 7 төгрөг буюу нийт 2.5 тэрбум төгрөгийн ногдол ашгийг хувьцаа эзэмшигчдэдээ олгож байна. 2022 онд нийт 2,8 тэрбум төгрөгийн хувьцаа дотоод зах зээлд арилжигдсан нь өмнөх оноос 2.5 дахин өссөн үзүүлэлт юм. 2022 оны жилийн эцсийн байдлаар компанийн хувьцаа эзэмшигчдийн тоо 8500 гаруй болж, 21 хувь өссөн нь компанид итгэх хөрөнгө оруулагчдын итгэл улам бүр нэмэгдэж буйг илтгэж байна.

Хөрөнгө оруулалтын тойм мэдээлэл

Сүү ХК нь үйлдвэрлэлийнхээ хүчин чадлыг нэмэгдүүлэх, тоног төхөөрөмж, дэд бүтцээ сайжруулах чиглэлд 19,7 тэрбум төгрөгийн санхүүжилт хийсэн нь компанийн ирээдүйн өсөлтийг дэмжих, ашигт ажиллагааг сайжруулахад томоохон үр дүнтэй ажил болсон.

Тухайлбал, сүү хүлээн авах цехийг шинэчилж, хүчин чадал хоёр дахин, хадгалах хүчин чадал мөн хоёр дахин нэмэгдэж, хүлээн авах үйл явцыг бүрэн автоматжуулав. Ингэснээр эрчим хүч, ус, уурын зарцуулалтыг 20-25 хувиар, ачаалал ихтэй улиралд машин хүлээлтийг 50 хувиар бууруулжээ. Мөн хүүхдэд зориулсан сүү, сүүн бүтээгдэхүүний цогц төсөл хэрэгжүүлж, цагт 8000 ширхэг бүтээгдэхүүн савлах хүчин чадалтай шугамыг нээжээ. Мөн цагт 7000 ширхэг савлах асептик савлагааны шугамыг суурилуулж байна. Түүнчлэн зайрмагийн үйлдвэрлэлийн хүчин чадлаа эрс тэлж, зайрмагийн хольц бэлтгэх хүчин чадлаа гурав дахин нэмжээ. Ингэснээр зайрмагийн нэр төрлийг нэмэх, шинэ бүтээгдэхүүнүүд нэвтрүүлэх боломжтой болсон юм. Мөн байгаль орчинд ээлтэй ISUZU загварын ачааны автомашинаар парк шинэчлэл хийлээ.

Үүнээс гадна тус есөн нэр төрлийн зайрмаг, HI HIGH, SUUPER зэрэг шинэхэн брэндүүдээ олон нийтэд танилцуулж, зах зээлд шинээр худалдаанд нэвтрүүлэв.

Сүү бэлтгэлийн нэгдсэн системээ эрс сайжруулав

Дээр дурдсанчлан, малчдаас авсан сүү худалдан авалтын дүн 28.5 тэрбум төгрөг болж өслөө. “Сүү” ХК нь анх 2019 оноос хойш сүү бэлтгэлийг шинэ түвшинд хүргэж, түүхий сүүний чанарыг сайжруулах зорилгоор орон нутагт хоршооны системийг хөгжүүлэх санаачилга хэрэгжүүлсэн. 2020 онд анхны хоршоог байгуулж байсан бол өнөөдөр 12 болж өссөнөөс 8 хоршоог 2022 онд шинээр байгуулсан.

Компанийн зүгээс хамтрагч хоршоодын гишүүддээ зориулан нэн шаардлагатай тоног төхөөрөмжийг бэлдэж өгөхөөс гадна санхүү, менежментийн чиглэлээр сургалт явуулж байна. Өнөөгийн байдлаар “Сүү ХК” нийт 2500 орчим сүү бэлтгэн нийлүүлэгч, фермерүүдтэй хамтран ажиллаж байгаа бөгөөд жил бүр 10 орчим хоршоог шинээр байгуулах төлөвлөгөөтэй ажиллаж байна.

Бусад мэдээ

Шилжин суурьших хөдөлгөөнийг түр зогсоолоо

Шилжин суурьших хөдөлгөөнийг түр зогсоолоо

Орон нутгийн нөхөн болон дахин сонгууль зургаадугаар сарын 18-нд болно.Энэхүү сонгуулийг зохион бай

Дэлхийн хамгийн том галт уул дэлбэрчээ

Дэлхийн хамгийн том галт уул дэлбэрчээ

Хавайн арлын Мауна Лоа гал туул 40 гаруй жилийн дараа анх удаа дэлбэрсэн байна. Энэхүү галт уул нь Д

Ариунзул С.
Ариунзул С.