fitness
  • 355 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-04-26

Гангийн үйлдвэрлэлээрээ дэлхийд хоёрдугаарт ордогБНЭУ-д “INDIA STEEL – 2023” олон улсын экспо, бага хурал зохион байгуулагдлаа.

Тус экспо, бага хуралд дэлхийн 56 орны бизнес эрхлэгчид оролцсон бөгөөд Монгол улсаас “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн төлөөлөл оролцож Монгол Улсын Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд хэрэгжүүлж буй “Монгол ган цогцолбор I” төслийг олон улсын хөрөнгө оруулагчдад танилцууллаа.

Энэтхэгийн Засгийн газар, Гангийн яам, Энэтхэгийн Худалдаа аж үйлдвэрийн танхимуудын холбоо (FICCI) хамтран 5 дахь удаагаа зохион байгуулж байгаа энэхүү арга хэмжээг хөгжлийн стратегийг боловсруулах гол талбар гэж тус салбарынхан үнэлдэг юм. INDIA STEEL олон улсын экспо, бага хурал нь технологийн шинэ шийдлүүд, тоног төхөөрөмжийн шинэчлэл, олон улсын шинээр хэрэгжих төсөл хөтөлбөрүүдийг нэг дор төвлөрүүлж хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгч, үйлдвэрлэгч, шийдвэр гаргагч талуудыг холбодогоороо онцлогтой. Энэ жилийн хувьд гангийн салбарын өсөлтөд  зориулсан бизнесийн шинэ гарцуудыг судлах, ололт амжилтаа дэлгэн харуулж хөгжлийн тэргүүлэх чиг хандлагаа тодорхойлж боломжоо хамтран бий болгох санаачилга хэлбэрээр зохион байгуулсан юм.

“INDIA STEEL – 2023” Олон улсын бага хурлын гол илтгэгч Энэтхэгийн Ган үйлдвэрлэлийн асуудал хариуцсан яамны Нарийн бичгийн дарга Нагендра Нат Синха “Либералчлалын дараа Энэтхэгийн гангийн үйлдвэрлэл долоо дахин өсч, 1991 онд 17 сая тонн байсан бол 2022 онд 120 сая тонн болсон. Цаашид  Энэтхэг улс 2025 онд үйлдвэрлэлийнхээ хэмжээг 300 сая тоннд хүргэж, нүүрстөрөгч багатай гангийн үйлдвэрлэлийг хэрхэн  нэвтрүүлэхээ дэлхий дахинд  харуулах болно” гэж мэдэгдсэн бол Гангийн яамны Хамтарсан нарийн бичгийн дарга Абхижит Нарендра  “Зам, төмөр зам, нисэх онгоцны буудал, боомт, нийтийн тээвэр, усан зам, ложистикийн дэд бүтцийг дамнасан  долоон хөдөлгүүртэй дэд бүтцийн өсөлтөд анхаарлаа хандуулсан. Энэтхэгт зөв бодлого, дэд бүтцийн дэмжлэг,  хөрөнгө оруулалтаа зөв хийснээр гангийн үйлдвэрлэл, боловсруулалт, экспортын төв болох боломж бий болж байна гэж мэдэгдлээ.

Бусад мэдээ

Хөвсгөл нуурт живсэн тээврийн хэрэгслүүдийг татан гаргасан хүмүүст талархал гардуулав

Хөвсгөл нуурт живсэн тээврийн хэрэгслүүдийг татан гаргасан хүмүүст талархал гардуулав

Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүхийн санаачилгаар “Хөвсгөл нуурын эко систем

Гэдэсний халдварт өвчний үед илрэх ШИНЖ ТЭМДГҮҮД

Гэдэсний халдварт өвчний үед илрэх ШИНЖ ТЭМДГҮҮД

Гэдэсний халдварт өвчний үед илрэх шинж тэмдэг, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний талаар ХӨСҮТ-ийн

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.