fitness
  • 129 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2022-11-28

Цаг уурын байгууллагаас гаргасан энэ сарын 20-ны мэдээллээр нийт нутгийн 40 орчим хувьд зудын эрсдэл их (3 хувь нь нэн их, 33 хувь нь их), 40 хувьд нь дунд зэрэг, 19 хувьд нь бага, 5 орчим хувьд хамгийн бага гэжээ.


Зуд болох нэн их эрсдэлтэй сумын тоонд Баян-Өлгийн Сагсай, Алтай, Увсын Бөхмөрөн, Хяргас, Сагил, Зүүнхангай, Завханы Сонгино, Баянтэс, Алдархаан, Отгон, Баянхонгорын Гурванбулаг, Галуут, Баянбулаг, Өвөрхангайн Уянга, Нарийнтээл (5 аймгийн 15 сум) байгаа юм.


Харин их эрсдэлтэй бүлэгт Баян-ӨлгийУвс, Ховд, Завхан, Говь-Алтай, Баянхонгор, ХөвсгөлӨвөрхангайБулганТөв, Хэнтий, СүхбаатарӨмнөговь, Дундгов, Дорноговь аймгийн 110 сум багтжээ.


Энэ жил гандуу, гантай байсан баруун болон говийн нутгаар бэлчээрийн ургац бага, даац олон дахин хэтэрсэн, мал бэлчээх, оторлох, өвс тэжээл бэлтгэх нөхцөл муу байсан юм. Хур бороо элбэг байсан төвийн бүсээр зундаа сэрүүн, өдөр шөнийн температурын хэлбэлзлэл их, бэлчээрийн ургамлын төрөл зүйл доройтсон, нэгжийн ургац бага, малын тоо олширсон зэрэг нь зудын эрсдэлийг нэмж байгааг Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн Хөдөө аж ахуйн цаг уурын судалгааны хэлтэс мэдээллээ. 



Бусад мэдээ

Замын-Үүд-Эрээн боомтоор найман хүний суудалтай хувийн машиныг АТА Карней гэрчилгээгээр нэвтрүүлэх талаар судлахаар тохиролцжээ

Замын-Үүд-Эрээн боомтоор найман хүний суудалтай хувийн машиныг АТА Карней гэрчилгээгээр нэвтрүүлэх талаар судлахаар тохиролцжээ

МҮХАҮТ-ын дарга Эрээн хотын намын хорооны гишүүн, хотын Засаг даргын орлогч Жан Ин Же-тэй уулзаж, хо

П.Ганхүү: “Монголын төмөр зам” компани ирэх онд 5 сая тонн ачаа тээвэрлэнэ

П.Ганхүү: “Монголын төмөр зам” компани ирэх онд 5 сая тонн ачаа тээвэрлэнэ

“Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал П.Ганхүүгээс цаг үеийн асуудлаар тодруулга авлаа.-“Т

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн