fitness
  • 313 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-05-04

Хүн амын нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд энэ оны тавдугаар сарын 01-ний байдлаар улсын хэмжээнд хүн амын 30 хувь нь хамрагдаад байгаа бөгөөд 2023 онд нийт иргэдийн 80 хувийг хамруулахыг Ерөнхий сайд Эрүүл мэндийн сайдад үүрэг болгожээ.

Эрүүл мэндийн сайд С.Чинзориг эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамрагдалтын явцын талаар засгийн газрын гишүүдэд танилцуулсан байна.

Мөн хүн амыг өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгооны багц төлбөрийн хэмжээг инфляц, үнийн өсөлттэй уялдуулан судалж нэмэгдүүлэх, эрүүл мэндийн салбарын цахим системийн дэд бүтэц, программ хангамж, хөгжүүлэлтийн санхүүжилтийг шийдвэрлэхийг  холбогдох сайд нарт даалгалаа.

Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яамнаас Хүн амын нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоог 2022 оны тавдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн орон даяар зохион байгуулж буй.

Бусад мэдээ

Б.Ууганбаяр: Эрүүгийн тухай хуулийн өөрчлөлтөөр иргэдийн мэдэх эрхийг хязгаарлах гэж байна

Б.Ууганбаяр: Эрүүгийн тухай хуулийн өөрчлөлтөөр иргэдийн мэдэх эрхийг хязгаарлах гэж байна

Засгийн газар тодорхой гэмт хэргүүдэд ялын бодлогыг чангатгахаар Эрүүгийн тухай хуульд нэмэлт, өөрчл

ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН АЖИЛТНУУД ГССҮТ-ӨӨС ТУРШЛАГА СУДАЛЛАА

ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН АЖИЛТНУУД ГССҮТ-ӨӨС ТУРШЛАГА СУДАЛЛАА

Эрүүл мэндийн сайдын өгсөн үүрэг чиглэлийн дагуу Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс орон нутгийн

Ариунзул С.
Ариунзул С.