fitness
  • 276 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-05-05

Жил бүрийн тавдугаар сарын 5-ныг Олон улсын эх баригчдын өдөр болгон тэмдэглэдэг. Энэ жилийн Эх баригчдын өдрийг “Нотолгоог бодит хэрэг болгоход нэгдэцгээе” уриан дор тэмдэглэж буй бөгөөд ЭМЯ Монголын эх баригчдын нийгэмлэгтэй хамтран “Эх баригч мэргэжлийн үнэ цэнэ, бие даасан байдал, манлайлал” сэдэвт зөвлөлдөх уулзалт, хэлэлцүүлгийг “Холлидэй ин” зочид буудлын хурлын танхимд зохион байгууллаа.

Манай улсын эрүүл мэндийн салбарт нийт 1115 эх баригч ажиллаж байгаагийн 39.6 хувь нь сумын Эрүүл мэндийн төв, сум дундын эмнэлэгт, 24.4 хувь нь Нэгдсэн эмнэлэг, дүүргийн Эрүүл мэндийн төв, амаржих газарт, 15.3 хувь нь төрөлжсөн мэргэшлийн эмнэлэгт байгаа төдийгүй нийт төрөлтийн 99.2 хувьд эх барихын мэргэшсэн эмнэлгийн мэргэжилтэн тусламж, үйлчилгээ үзүүлж байгаа бөгөөд тэдний төлөөлөл 50 эх баригч энэ удаагийн зөвлөлдөх уулзалтад оролцож буй юм.

Бусад мэдээ

“НЭЭЛТТЭЙ ТӨВ АЙМАГ” УУЛЗАЛТ, ФОРУМ 10-Р САРЫН 13, 14, 15-НД БОЛНО

“НЭЭЛТТЭЙ ТӨВ АЙМАГ” УУЛЗАЛТ, ФОРУМ 10-Р САРЫН 13, 14, 15-НД БОЛНО

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Хот хөдөөгийн сэргэлт бодлого”-ын хүрээнд “Нээлттэй

Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг Зээлийн батлан даалтын санд хамруулна

Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг Зээлийн батлан даалтын санд хамруулна

Зээлийн батлан даалтын сан нь барьцаа хөрөнгийн дутагдалтай жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчид шаардагдах санхүүжилтийн боломжийг нэмэгдүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилготой байгууллага юм

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.