fitness
  • 269 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-05-09

Дунд сургуулийн сурагчдын шүд амны хөндийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, шүд угаах зөв аргачлалыг эзэмшүүлэх, шүд угаахын ач холбогдлыг олон нийтэд таниулах, сурталчлах зорилгоор зохион байгуулдаг уламжлалт “Шүд угаалтын аварга” шалгаруулах тэмцээн өнгөрөгч бямба гаригт нийслэлийн Баянзүрх дүүргийн 48 дугаар сургуульд зохион байгууллаа.

ЭМЯ, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Нийслэлийн шүд, эрүү нүүрний төв, Нийслэлийн эрүүл мэндийн газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран дөрөв дэх жилдээ зохион байгуулсан уг тэмцээнд нийслэлийн есөн дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн 4-7 дугаар ангийн буюу 9-12 насны 220 гаруй сурагч оролцлоо. Сургууль бүрээс найман хүнтэй нийт 27 баг шүдээ хэрхэн зөв арчлах, шүд эрүүл байхын ач тус зэрэг амны хөндийн эрүүл мэндийн чиглэлээр мэдлэг мэдээллээ хуваалцаж, шүдээ хэрхэн зөв угааж чадаж буйгаа харууллаа.

Тэмцээний нээлтэд оролцсон ЭМЯ-ны НЭМГ-ын дарга Д.Баярболд, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн захирал С.Өнөрсайхан, Нийслэлийн шүд, эрүү нүүрний төвийн дарга Д.Долгормаа нар “Шүд угаалтын аварга” хэмээх онцгой тэмцээний оролцогч багуудад амжилт хүсэж хэлсэн үгэндээ нийслэлийн хэмжээнд хийсэн судалгаанаас үзэхэд сургуулийн өмнөх болон сургуулийн насны хүүхдүүдийн шүд цоорох өвчний тархалт 86.2 буюу өндөр түвшинд гарсныг дуулгаад өвдсөн хойно нь биш өвдөхөөс нь өмнө урьдчилан сэргийлж, арга хэмжээ авах нь хамгийн чухал бөгөөд шүд цоорохоос өмнө шүдийг зөв угааж сурах хэрэгтэй учраас шүд угаахыг хүүхэд бүрд зааж сургах нь чухал  болоод байгааг онцолж байлаа.

skip-share

Тэмцээнд оролцсон сурагчид шүдээ зөв угаах аргын талаар заах сургагч багшаар ажиллах юм.

Тэмцээний үеэр хүүхдүүд жигнэмэг идэж шүдэнд зориудаар өнгөр суулгасны дараа бүгд адил нэг төрлийн сойзоор угааж цэвэрлэсний дараа шүдийг тусгай зориулалтын будагч бодисоор будаж гэрэлд шалгаж шүдээ хэрхэн зөв угаасныг мэргэжлийн эмч нар шүүж оноо өгч багийн нийлбэр дүнг гаргахад  Налайх дүүргийн 109 дүгээр сургуулийн “Үүлэн цагаан” баг түрүүлж, БЗД-ийн 48 дугаар сургуулийн “Shiny teeth” баг хоёрдугаар байр, БЗД-ийн 33 дугаар сургуулийн “Бяцхан шүднүүд” баг гуравдугаар байр эзэллээ. Тэмцээний “Шилдэг оролцогч”-оор Налайх дүүргийн 109 дүгээр сургуулиас хоёр, 48 дугаар сургуулиас нэг сурагч тодорч, шилдэг хувцаслалттай багаар Багануур дүүргийн сургууль шалгарсан.

Бусад мэдээ

С. Баярцогт: Би удахгүй өөрийн фэйсбүүк, твиттер, инстаграм, тик ток хуудсыг нээж гараад буй асуудлуудад цаг тухайд нь үнэн зөв мэдээлэл өгнө

С. Баярцогт: Би удахгүй өөрийн фэйсбүүк, твиттер, инстаграм, тик ток хуудсыг нээж гараад буй асуудлуудад цаг тухайд нь үнэн зөв мэдээлэл өгнө

Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбоо (АЭХ)-ны ерөнхийлөгчийг сонгох дээд чуулганыг зохион байгуулах талаа

Тусгай зориулалтын машин механизмын тендер зарлаж байна

Тусгай зориулалтын машин механизмын тендер зарлаж байна

Захиалагч: Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаТендер шалгаруулалтын төрөл: БарааТендер шалгаруу

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.