fitness
  • 401 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2022-11-29

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд, эслэгч генерал Г.Сайханбаяр Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Төрийн Зөвлөлийн гишүүн, Батлан хамгаалахын сайд, хурандаа генерал Вей Фөнхөгийн урилгаар 2022 оны 11 дүгээр сарын 18-19-ний өдрүүдэд тус улсын Шаньси мужийн Сиань хотод албан ёсны айлчлал хийжээ.

Энэ удаагийн айлчлал нь хоёр орны батлан хамгаалах салбарт тогтоосон найрсаг харилцаа, хамтын ажиллагаа, түншлэлийг улам батжуулсан, харилцан ойлголцол, цэргийн итгэлцлийг бэхжүүлсэн, цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр өмнөх уулзалтуудын үед яригдсан асуудлуудыг шийдсэн, цаашдын тодорхой тохиролцоонд хүрсэн, халуун дотно, нөхөрсөг байдалд явагдлаа.

Айлчлалын хүрээнд хоёр орны Батлан хамгаалахын сайд нар албан ёсны уулзалт хийж, дэлхий болон, олон улсын аюулгүй байдал, бүс нутгийн эдийн засаг, нийгмийн сорилт, хоёр орны болоод батлан хамгаалахын цаашдын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар харилцан ярилцсан юм.

May be an image of 3 people and people standing

Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр хэлсэн үгэндээ “Монгол Улс, БНХАУ нь түүхийн уламжлалт найрсаг харилцаатай, мөнхийн хөрш улсууд бөгөөд эдүгээ хоёр улсын харилцаа иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны нэн тааламжтай түвшинд хөгжиж буйг онцлоод, хоёр улсын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа дээд, дунд түвшний харилцан айлчлалууд, батлан хамгаалах, аюулгүй байдлын асуудлаарх Батлан хамгаалах яамд хоорондын бодлогын зөвлөлдөх уулзалт тогтмолжиж, цэргийн мэргэжилтэн бэлтгэх, хоёр талын хамтарсан цэргийн сургалт, дадлага явуулах, БНХАУ-ын БХЯ-наас манай улсын зэвсэгт хүчинд буцалтгүй тусламж үзүүлэх зэрэг чиглэлээр гүнзгийрэн хөгжиж буйд сэтгэл хангалуун байдаг тухайгаа илэрхийлж, цаашид Цэргийн эмнэлгүүдийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг харилцан дадлагажуулах, туршлага солилцох зэргээр өргөжүүлэх, цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан сургуульдаа суралцах боломжгүй байгаа оюутан, сонсогчдын сургалтыг ойрын хугацаанд эхлүүлэх, хоёр орны Батлан хамгаалахын найрамдлын төлөөлөгчдийн харилцан айлчлалыг үргэлжлүүлэх” зэргийг илэрхийлсэн.

Батлан хамгаалахын сайдын БНХАУ-д хийсэн албан ёсны айлчлал амжилттай зохион байгуулагдсан бөгөөд дээр дурьдсанчлан 2020 оноос дэгдсэн цар тахлын амаргүй цаг үед 4 дэх удаагаа нүүр тулан уулзаж байгаа нь хоёр орны болоод тэр дундаа Батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагаа өндөр түвшинд хөгжиж байгааг илтгэн харуулсан нэн чухал ач холбогдолтой арга хэмжээ болсон гэж үзэж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

Бусад мэдээ

Kitchenall “5 айлд иж бүрэн гал тогоо” бэлэглэлээ

Kitchenall “5 айлд иж бүрэн гал тогоо” бэлэглэлээ

22 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж буй европ стандартын иж автомат үйлдвэртэй KitchenALL-ийн хам

Sukhbaatar challenger тэмцээнд Монголын таван баг тоглоно

Sukhbaatar challenger тэмцээнд Монголын таван баг тоглоно

"Amsterdam Masters"-ын эрх олгох "Sukhbaatar 2023" Challenger амралтын өдрөөр болноТэмцээнд Монголын

Ариунзул С.
Ариунзул С.