fitness
  • 251 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-05-12

Өнөөдөр дэлхийн сувилагч нарын өдөр. Эрүүл мэндийн сайд С.Чинзориг жил бүрийн энэ өдөр сувилагч бүр мэргэжлээрээ бахархаж, иргэд сувилагч нартаа талархсанаа илэрхийлэх өдөр гэв. Мөн сувилагчдын эрхийг хамгаалах, сувилахуйн тусламж үйлчилгээг сайжруулах талаар хэрэгжүүлж буй бодлогын үр дүнг дүгнэн ярилцаж, цаашдын зорилтоо тодорхойлон зөвлөлддөг уламжлалтайг сувилагч нартай уулзахдаа онцолжээ.

Сувилагчийн цалинг нэмэх зорилгоор ХНХЯ-тай хамтарсан ажлын хэсэг байгуулж, цалингийн нарийвчилсан судалгаа хийж байна. Эхний ээлжид сумын ЭМБ-ын сувилагч нарын үндсэн цалинг 30 хувиар нэмэгдүүлнэ. Мөн урамшууллыг үндсэн цалинд оруулан тооцож, үндсэн цалинг нэмнэ. Сувилагч нарт ур чадварын нэмэгдэл, гүйцэтгэлийн урамшуулал олгох журмыг баталж мөрдүүлнэ. Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулж сум, тосгоны ЭМБ санхүүгийн үлдэгдлээ өөрөө захиран зарцуулах эрх зүйн орчныг бүрдүүлэхээр ажиллаж байгаа аж.

Энэ уламжлал жилээс жилд өргөжиж, энэ онд сувилагчдын өдрийг угтан улс даяар “Сувилагчаа сонсъё” хэлэлцүүлэг, “Бидний сувилагч–Бидний ирээдүй” контент, фото зургийн уралдаан, “Эрдэнийн чагнуур” ёслол, эрдэм шинжилгээний хурал, зөвлөлдөх уулзалт, семинар зохион байгуулжээ.

skip-share

Оюутны сургалтын төлбөрийн 70-100 хувийг төрөөс дааж, санхүүгийн дэмжлэг үзүүлдэг. Ингэснээр энэ мэргэжлээр суралцагчдын тоо хоёр дахин нэмэгдсэн.

Тэрбээр “Үйлчлүүлэгчид хамгийн ойр буюу 24 цагийн эргэлтэд сувилах тусламж үйлчилгээг үзүүлж, мэргэжлийн ур чадвараа зориулдаг сувилагчийг бэлтгэх, мэдлэг мэргэжлийг нь тасралтгүй дээшлүүлэхэд зарцуулсан хөрөнгийн өгөөж гурав дахин үрждэг гэсэн тооцооллыг НҮБ-ын Эрүүл мэнд ба эдийн засгийн өсөлтийн өндөр түвшний хороо хийжээ.

Засгийн газраас сувилагчийн тоог нэмэх, мэргэжлийн статусыг нь бэхжүүлэх, мэргэшүүлэх чиглэлээр бодлогын тодорхой шийдлийг гарган ажиллаж байна. Хамгийн сүүлд Засгийн газрын 2023 оны 115 дугаар тогтоолоор “Дээд боловсролын эрэлттэй мэргэжлийн чиглэл”-д дипломын болон бакалаврын боловсролтой сувилагч мэргэжлийг баталлаа.

Сувилагчаар суралцах оюутны сургалтын төлбөрийн 70-100 хувийг төрөөс дааж, санхүүгийн дэмжлэг үзүүлдэг. Ингэснээр энэ мэргэжлээр суралцагчдын тоо хоёр дахин нэмэгдсэн. Мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдаж буй сувилагч нарын 60 гаруй хувийг улсын төсвийн санхүүжилтээр сургав. Жилд 600 гаруй сувилагч ажлын талбарт гарч байна. Мөн сувилагчийн ажлын ачааллыг бууруулах зорилгоор зургаан жилийн өмнөөс туслах сувилагчийг бэлтгэж эхэлсэн. Одоогоор 1200 туслах сувилагч ажиллаж, энэ онд нэмж 120 гаруй туслах сувилагчийг байгууллагын захиалгаар бэлтгэнэ.

Сувилагч нарыг тогтвортой ажиллуулахын тулд нийгмийн баталгааг нь сайжруулснаар 2022 оны санхүүгийн гүйцэтгэлээр сувилагчдын сарын дундаж цалинг 1.4-1.7 сая төгрөгт хүргэсэн. Үндсэн цалингийн доод жишгээс хоёр дахин нэмжээ.

Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн шинэчлэлийн хүрээнд  өнгөрсөн онд 13 эрүүл мэндийн байгууллага нийт 4.2 тэрбум төгрөгийн орон сууцны урьдчилгаа төлбөрийн буцалтгүй дэмжлэгийг 150 сувилагчид үзүүлсэн байна.

Мөн ЭМЯ, Худалдаа хөгжлийн банкны Хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд өнгөрсөн хоёр жилд 121 сувилагч ипотекийн хөнгөлөлттэй зээлд хамрагджээ. Нийт 8.9 тэрбум төгрөгийн зээл авч, шинээр орон сууцтай болсон байна.

Тэрбээр “Анхан шатлалын болон орон нутгийн эрүүл мэндийн байгууллагад эмнэлгийн мэргэжилтнийг тогтвор суурьшилтай ажиллуулах зорилгоор олгодог мөнгөн тэтгэмжид туслах сувилагчийг хамруулах эрх зүйн орчин бүрдүүлнэ. Сувилагчийг эрсдэлийн даатгалд хамруулдаг байх хууль эрх зүйн орчин бий болгоно.

Сувилахуйн сургалтын бодлогыг БШУЯ-тай хамтран тодорхойлж, чанарын шинэ түвшинд гаргахыг зорьж байна. Тухайлбал, эмнэлгийн мэргэжилтэн бэлтгэж байгаа их, дээд сургуулийн элсэлтийн тоонд хяналт тавьж, 1 эмч тутамд 3 сувилагч бэлтгэн төгсгөх асуудлыг хамтран шийдвэрлэнэ.

Мөн Монгол Улсын Ерөнхий сайдын Бүгд Найрамдах Солонгос Улсад хийсэн айлчлалын хүрээнд 1000 эмч, сувилагчийг бэлтгэх, мэргэжил дээшлүүлэх чиглэлээр эхлүүлсэн яриа, хэлэлцээг БШУЯ-тай хамтран үргэлжлүүлж, бодит ажил болгоно.

“Өндөр хөгжилтэй улсад төгсөлтийн дараах мэргэжил дээшлүүлэх сургалтад эмнэлгийн мэргэжилтнийг 2022-2025 онд суралцуулах чиглэл”-д яаралтай тусламжийн сувилахуй, хавдрын сувилахуй, эх хүүхдийн сувилахуй, настны сувилахуй, сувилахуйн боловсролын чиглэлийг хамруулж, сувилагч нарыг өндөр хөгжилтэй орнуудад суралцуулахаар шийдвэрлээд байна.

Энэ хүрээнд сувилагч нарыг гадаад улс оронд багаар нь сургах арга хэмжээг үе шаттайгаар хэрэгжүүлэх ба энэ оны 6 дугаар сараас эхний ээлжийн сувилагч нарыг 7-14 хоногийн хугацаанд мэргэжил дээшлүүлэх, туршлага судлах сургалтад явуулж эхэлнэ.

Тооны хувьд дутагдалтай ч сувилагч нар маань мэдлэг мэргэжлээ дээшлүүлэх, улмаар тусламж үйлчилгээний чанарыг тасралтгүй сайжруулахад онцгой анхаарч байдгийн нэг илрэл нь хүн амд сувилахуйн тусламж үйлчилгээ үзүүлж байгаа 14 мянга орчим сувилагчийн тал нь бакалаврын боловсролтой, дөрөвний нэг нь мэргэшлийн ахлах, тэргүүлэх зэрэгтэй бөгөөд сувилахуйн доктор, магистрын зэрэгтэй сувилагчийн тоо жилээс жилд нэмэгдэж байгаа явдал юм.

Иймээс та бүгдийн суралцах, ажил мэргэжлээрээ өсөн дэвжих чин эрмэлзэл, идэвх зүтгэлийг дэмжиж, Сувилагчийн хөгжлийн төв байгуулна” гэсэн юм.

Бусад мэдээ

Монголд халал болон органик баталгаажуулалтын олон улсын итгэмжлэл хийдэг болно

Монголд халал болон органик баталгаажуулалтын олон улсын итгэмжлэл хийдэг болно

Монгол Улсад халал болон органик баталгаажуулалтын олон улсын итгэмжлэл хийлгэхээр гэрээ байгуулжээ.

"Манай улсын уламжлалт эмчилгээ, рашаан сувилал эрүүл мэндийн аялал жуулчлалыг хөгжүүлэх бүрэн боломжтой"

"Манай улсын уламжлалт эмчилгээ, рашаан сувилал эрүүл мэндийн аялал жуулчлалыг хөгжүүлэх бүрэн боломжтой"

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэ

Ариунзул С.
Ариунзул С.