fitness
  • 519 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2022-11-29

Хавайн арлын Мауна Лоа гал туул 40 гаруй жилийн дараа анх удаа дэлбэрсэн байна. Энэхүү галт уул нь Дэлхийн хамгийн том идэвхтэй галт уулд тооцогддог аж.  Дэлбэрэлт Ням гарагийн орой эхэлж, Даваа гарагийн өглөө лаав урсаж эхэлсэн ч одоохондоо тогооноосоо халиагүй байна.

Гэхдээ галт уулын дэлбэрэлтийн хугацаа, хүрэх замыг тооцох боломжгүй юм.

Мауна Лоа галт уул далайн түвшнээс дээш 4,169 метр өндөрт байдаг. 1950 онд Мауна Лоа галт уул дэлбэрч, лаав гурван цагийн дотор 24 км урсан далайн эрэгт хүрч байжээ. 2018 онд түүний зэргэлдээх харьцангуй жижиг хэмжээтэй Килауеа галт уул дэлбэрэхэд ойролцоох суурьшлын бүсийн 700 айл өрхийн орон байр сүйджээ.

Эх сурвалж: Associated Press

Бусад мэдээ

62 дахь удаагийн "Grammy awards"-ийн онцлох агшнууд

62 дахь удаагийн "Grammy awards"-ийн онцлох агшнууд

Лос Анжелес хотноо 62 дахь удаагийн "Grammy awards"-ийн шагнал гардуулах ёслол болж өнгөрлөө. Энэ жи

2026-2032 оны олимпыг Европын өргөн нэвтрүүлгийн холбоо, “Warner Bros. Discovery” дамжуулна

2026-2032 оны олимпыг Европын өргөн нэвтрүүлгийн холбоо, “Warner Bros. Discovery” дамжуулна

ОУОХ 2026, 2030 оны өвлийн олимпын наадмыг шууд дамжуулах онцгой эрхийг Европын өргөн нэвтрүүлгийн х

Ариунзул С.
Ариунзул С.