fitness
  • 238 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-05-18

Google компани өөрийн хөгжүүлж буй “generative AI” технологийн Bard платформыг дэлхийн 180 улсын хэрэглэгчдэд нээж байгаагаа өчигдөр зарлажээ.

Гурван сарын өмнө Microsoft компани ChatGPT хиймэл оюуны платформоор Bing хайлтын системээ шинэчилсэн нь онлайн хайлтын зах зээлд шинэ өрсөлдөөнийг зарласан юм.

Үүнийг зарим мэргэжилтнүүд 16 жилийн өмнө Apple компани iPhone гар утсыг танилцуулснаас хойших Цахиурын хөндийн хамгийн том үйл явдал гэж нэрлэж байгаа.

Microsoft-ийн шинэчлэл онлайн хайлтын зах зээлд 20 орчим жил ноёлж байгаа Google-ийн хувьд том сорилт болж байна.

Өрсөлдөгчийнхөө алхмын хариуд Google компани ижил төстэй Bard хиймэл оюуны системийг зарлаж байлаа.

Гэхдээ өнөөдрийг хүртэл энэ нь хаалттай хүрээнд туршигдаж байжээ.

Харин өнөөдрөөс эхлээд дэлхийн 180 улсын хэрэглэгчид Bard системийг турших боломжтой болж байна. Bard платформд нэвтрэх холбоос https://bard.google.com

Google бас уг системээ зөвхөн англи хэлээр хязгаарлагдахгүй дэлхийн 40 орчим үндэстний хэлээр хүмүүстэй харилцдаг болгох төлөвлөгөөг өчигдөр зарлажээ. Хэлний өргөжүүлэлт нь Япон, Солонгос хэлнүүдээс эхлэх гэнэ.

Мөн удахгүй Google үндсэн хайлтын системээ Bard платформоор хүч нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаагаа зарлажээ.

Ингэвэл хайлтын үр дүн уламжлалт вэб холбоос байдлаар биш, харилцан яриа, чат хэлбэртэй харагддаг болох юм.

Google компанийн хувьд онлайн хайлтын үйлчилгээ нь орлогын гол эх үүсвэр бөгөөд өнгөрсөн онд $220 гаруй тэрбумд хүрч байжээ.

Ойрын үед “generative AI” технологи хайлтаас бусад үйлчилгээнүүдэд ч нэвтрэхийг Google-ийн толгой компани Alphabet-ийн гүйцэтгэх захирал Сундар Пичай өчигдөр мэдэгдсэн юм.

Тухайлбал Google Mail үйлчилгээнд “Help Me Write” гэсэн боломж нэмэгдэх ба энэ нь бусдын захидалд өгөх хариуг хиймэл оюуны тусламжтай боловсруулж бэлдэж өгдөг байх гэнэ.

Мөн хиймэл оюунаар гэрэл зургийг засварлах “Magic Editor” боломж Google Photo үйлчилгээнд нэвтрэхээр болжээ.

Өчигдрийн танилцуулгын дараа Alphabet компанийн хувьцааны ханш 4 хувийн өсөлттэй хаагдсан юм. Энэ нь Microsoft компани ChatGPT нэвтрүүлэлтээ зарласан энэ оны хоёрдугаар сараас хойших нэг өдрийн хамгийн өндөр өсөлт болжээ.

Бусад мэдээ

Сайд нарын томилгоог эцэслэхээр Засгийн газар ээлжит бусаар хуралдана

Сайд нарын томилгоог эцэслэхээр Засгийн газар ээлжит бусаар хуралдана

Засгийн газар сайд нарын томилгоог эцэслэхээр ээлжит бусаар хуралдана.МАН-ын Удирдах зөвлөлийн хурал

2024 оны 4-р сарын 1-нээс тэтгэврийг 100 мянгаар нэмэгдүүлэх саналыг МАН-ын бүлэг дэмжлээ

2024 оны 4-р сарын 1-нээс тэтгэврийг 100 мянгаар нэмэгдүүлэх саналыг МАН-ын бүлэг дэмжлээ

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдааны шийдвэрийг танилцууллаа. Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, Бүлгийн өнө

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.