fitness
  • 271 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-05-19

Нийтийн хэлж заншсанаар Улаанчулуутын хогийн цэг анх 2009 онд Япон улсын буцалтгүй тусламжаар хог дарж булах зориулалтаар байгуулжээ. Ашиглалтын хугацаа 2024 онд дуусна хэмээн тооцоолсон аж.  

Анх 48 га талбайг хамардаг байсан бол өдгөө 98 га болж өргөжсөн. Тодруулбал 2015  онд тус хогийн цэгийг хааж, түүнээс хоёр километрийн зайтай “Нарангийн энгэр” гэх газрыг шинэ хогийн цэг болгохоор төлөвлөжээ. Тухайн үеийн Нийслэлийн хот тохижилтын газрын дарга Ц.Болд “Шинэ хогийн цэгийг барьсны дараа, хуучин хогийн цэгийг шороогоор булж, хөрсжүүлнэ” хэмээж байв. 

skip-share

Хаа сайгүй хог шатааж, суунаглах хар утаа салхины аясаар хотын төв рүү зүглэж байв. Энэ утаагаар гэр хорооллын иргэд дээжлэн амьсгалж, үлдэгдэл нь алс тэртээг зорьдог.

Тэр цагаас 2020-2022 онд тус хогийн цэгт ландфил буюу хогийг газар доор буюу 0.6-1.2 метрийн гүнд байршуулан хөрсөөр булж, үр цацах аргаар 20 га талбайг нөхөн сэргээсэн. Гэхдээ хуучин хогийн цэгийг хаагаагүй бөгөөд одоо ч нэмж хог овоолсоор байна.

Тус хогийн цэгт өдөртөө 3000-3500 тонн буюу Улаанбаатар хотын нийт хог хаягдлын 50 хувийг  зөөвөрлөдөг. Энэ тоо жилээс жилд өсдөг бөгөөд дахин боловсруулах үйлдвэр байгуулах өндөр хүлээлттэй байна. Нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ “Тус хогийн цэгийн ашиглалтын хугацаа дуусаж байгаа тул дараагийн арга хэмжээг төлөвлөж байна. Хогийн цэг дэх хогийг шатааж, булдаг. Өөрөөр хэлбэл хогийг шатааж, эрчим хүч болгох асуудлаар ААН-үүдтэй уулзаж байгаа” гэлээ.

skip-share

Тэнд ажиллаж байгаа хүмүүс эмнэлгийн, хоолны, багаж хэрэгслийн гээд гэмтэх эрсдэлтэй хог гэж үл харгалзан нүцгэн гараараа хогоос дахин хог ялгаж хаяж байв.

Биднийг очиход жалга байсан цэг уултай тэгшрэх хэмжээнд хүрч, асгаж буй хог руу гүйн орох хүмүүсийн дүр зураг угтсан юм. Хаа сайгүй хог шатааж, суунаглах хар утаа салхины аясаар хотын төв рүү зүглэж байв. Энэ утаагаар гэр хорооллын иргэд дээжлэн амьсгалж, үлдэгдэл нь алс тэртээг зорьдог.

Хогийн цэг рүү өгсөх засмал замаар сагатлаа хог ачсан машин тасралтгүй цувдаг. Хогноос нь өтгөн лаг асгарч, засмал гэж хэлэхээргүй болгосон байв. Тэндээс хотын төв хүрэх замыг дагаад явбал өнөөх дугуйнд наалдсан лагийн үлдэгдэл нойтогнон зурайна.  

Тэнд ажиллаж байгаа хүмүүс эмнэлгийн, хоолны, багаж хэрэгслийн гээд гэмтэх эрсдэлтэй хог гэж үл харгалзан нүцгэн гараараа хогоос дахин хог ялгаж хаяж байв. Хажууханд нь тэгшлэгч машинууд сөөлжлөн эргэлдэж, хогийг нягтшуулдаг аж. 

Бусад мэдээ

33 цэцэрлэг, сургуулийн сурагчдад үзлэг хийхэд 45 хувь нь харааны ямар нэгэн асуудалтай байв

33 цэцэрлэг, сургуулийн сурагчдад үзлэг хийхэд 45 хувь нь харааны ямар нэгэн асуудалтай байв

Боловсролын Ерөнхий Газар, Орбис олон улсын байгууллага хамтран “Цэцэрлэг, сургуулийн хүүхдийн нүдни

Ж.ГАНБАТ: “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ӨР ТӨЛБӨРИЙГ НЭГ ИХ НАЯД ТӨГРӨГӨӨР БУУРУУЛСАН

Ж.ГАНБАТ: “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ӨР ТӨЛБӨРИЙГ НЭГ ИХ НАЯД ТӨГРӨГӨӨР БУУРУУЛСАН

Нүүрсний зах зээлийн нөхцөл байдал, борлуулалтын мэдээлэл, төсөвт төвлөрүүлсэн татвар, хураамж, цаг

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.