fitness
  • 324 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-05-20

 

Асуудалд төвлөрсөн уламжлалт хандлага өөрчлөгдөж шийдэлд чиглэсэн сэтгүүл зүйн шинэ хэлбэр нэгэнт бий болоод байна. Solution journalismбуюу шийдлийн сэтгүүл зүй нь хүн бус асуудалд чиглэж, учир шалтгааныг тодруулан, шийдэх гарц гаргалгааг бодит жишээ баримтаар үлгэрлэж харуулдаг онцлогтой. Асуудалд төвлөрсөн сэтгүүл зүйн хандлагыг “гацаанаас” гаргаж шийдлийг эрэлхийлэх аргад тулгуурласан сэтгүүл зүйн чиглэл юм. 

“Хоточ нохойн” үүрэгтэй зэрэгцэн “хөтөч нохойн” үүргийг гүйцэтгэх болсон шийдлийн сэтгүүл зүйн тал бүрийн аргыг олон улсын хэвлэл мэдээллийн байгууллагууд үйл ажиллагаандаа хэдийн нэвтрүүлээд байна. Нийгмийн хариуцлагын үүднээс мэргэжлийн шинэ чиглэлийг танилцуулах, арга туршлагыг нь нэвтрүүлэх зорилгоор МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхим, Авлигатай тэмцэх газар, Шийдлийн сэтгүүл зүйн олон улсын байгууллага хамтран  “АСУУДЛААС ШИЙДЭЛ РҮҮ” практик сургалтыг өчигдөр нээлттэйгээр зохион байгуулав. МУИС-ийн Багш, хөгжлийн төвд болсон сургалтад мэдээллийн байгууллагуудын төлөөлөл 100 орчим сэтгүүлч оролцлоо. 

Шийдлийн сэтгүүл зүй гарц гаргалгааг эрэлхийлдэг олон асуудлын нэг нь авлига юм. Нэгэнт болоод өнгөрсний дараа шуугих биш харин урьдчилан сэргийлэх нь авлигыг бууруулахад хамгийн үр дүнтэй арга байдаг. Сэтгүүлчийн үүрэг оролцоо үүнд нэн чухал гэдгийг Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Ихмөрөн сургалтыг нээх үеэрээ хэллээ. “Асуудлаас шийдэл рүү” сургалтыг шийдлийн сэтгүүл зүйн олон улсын байгууллагын сургагч багш Жей Марлон Карр удирдан явуулав. Шийдлийн сэтгүүл зүйн арга зүй, түүнийг хэрэглэж үр дүнд хүрсэн сайн туршлага, авлигыг бууруулсан жишээг ярилаа. Манайд авлигын асуудлыг хэрхэн сурвалжилж, мэдээлж буй талаар МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхимийнхэн 15 мянга орчим дата дээр судалгаа хийснийг дэд профессор Т.Өнөрсайхан танилцуулав. Тэд өдөр тутмын зургаан сонин, мэдээллийн 10 сайтын мэдээлэлд судалгаа хийсэн байна.  Авлигын сэдэвт мэдээллийн 81 хувь нь “авлига авсан хүн, мөнгөн дүн”гэсэн хоёр баримтын хүрээнд нэг удаад дурдагдаад өнгөрөх мэдээ хэлбэрээр бичигддэг байна. Гэтэл мэдээ нь нэг өдрийн сенсац болохоос асуудлыг шийдэл рүү хөтөлдөггүй гэдгийг сургагч багш Жей Марлон Карр хэлж байлаа. 

“Асуудлаас шийдэл рүү” сэтгүүлчдэд зориулсан практик сургалт нь мэргэжлийн сэтгүүл зүйн үйл ажиллагааг дэмжих, шинэ чиглэлийг танилцуулж түгээх зорилготой хийж буй тус тэнхимийн олон ажлын нэг юм байна. Энэ ажлын хүрээнд тавдугаар сарын 25-нд “Даяаршлын үеийн хэвлэл мэдээлэл ба олон нийтийн харилцаа” олон улсын хурал эрдэм шинжилгээний хурал болно. Хуралд дэлхийн 11 орны эрдэмтэд сэтгүүл зүйн шинэ чиглэл, хандлагын талаар 15 илтгэлтанилцуулах ажээ. 

 

 

Бусад мэдээ

"УБ Сонгдо" эмнэлэг ОБЕГ-ын 15 ажилтныг багц шинжилгээнд үнэ төлбөргүй хамрууллаа

"УБ Сонгдо" эмнэлэг ОБЕГ-ын 15 ажилтныг багц шинжилгээнд үнэ төлбөргүй хамрууллаа

УБ-Сонгдо эмнэлэг нийгмийн хариуцлагын хүрээнд хийж буй ээлжит ажлаараа Онцгой байдлын ерөнхий газар

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад нэр дэвшигчийг Монгол Улсын Ерөнхийлөгчид танилцуулав

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад нэр дэвшигчийг Монгол Улсын Ерөнхийлөгчид танилцуулав

Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хөдөлмөр, ни

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.