fitness
  • 328 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-05-22

Сүүлийн өдрүүдэд Боловсролын зээлийн сангийн асуудал олны анхаарлыг татаад байна. Авлигатай тэмцэх газраас тус санд ажиллаж байсан эрх бүхий албан тушаалтнуудыг шалгахаар болжээ.

Авлигатай тэмцэх газраас Боловсролын зээлийн сангаас олгож буй дотоод, гадаадын их дээд сургуульд суралцах тэтгэлэг, хөтөлбөрийн хэрэгжилттэй танилцан дүн шинжилгээ хийжээ. Улмаар авлигын эрсдэлийг тогтоох, авлигаас урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах зорилгоор тус сангийн Ажлын албанд ажилласан байна.

Ажиллах явцад илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулах, давтан гаргахаас урьдчилан сэргийлэх зөвлөмжийг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгаланд өнгөрсөн дөрөвдүгээр сард хүргүүлж байжээ. Илэрсэн зөрчлөөс дурдвал, Боловсролын зээлийн санд 2022 онд 21, 2023 онд 2 албан хаагч шинээр болон сэлгэн томилогдон ажиллаж байна. Гэтэл эдгээр албан тушаалтныг хэрхэн сонгон шалгаруулж, томилсон нь тодорхойгүй, ил тод байдлыг хангаагүй байна.

Тухайлбал, Боловсролын зээлийн сангийн захирлын 20220 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн тушаалаар баталсан "Шинэ ажилтан сонгон шалгаруулах, ажилд авах, дадлагажуулах журам"-ыг баримтлан горилогчийг ажилд авах асуудлыг зохицуулсан боловч албан хаагчдыг сонгон шалгаруулахдаа журамд заасан сонгон шалгаруулалтыг хэрхэн зохион байгуулсан нь тодорхойгүй.

Ажил горилогчидтой уулзалт хийж сонгон шалгаруулдаг талаар тайлбар хэлж байгаа боловч энэ талаар нотлох баримт хангалтгүй, хурлын тэмдэглэл үйлдээгүй, ажлын зарыг иргэд олон нийтэд мэдээлсэн байдал хангалтгүй байна.

Бусад мэдээ

Амралтын өдрүүдийн ЦАГ АГААР

Амралтын өдрүүдийн ЦАГ АГААР

Малч­ид, иргэд, тариаланчдын анхааралд: 27-нд Алтайн уулархаг нутгаар хүчтэй салхи, шуургатай байхыг

Нийслэлийн нутгийн захиргааны болон харьяа байгууллагуудын чиг үүргийн давхардлыг арилгана

Нийслэлийн нутгийн захиргааны болон харьяа байгууллагуудын чиг үүргийн давхардлыг арилгана

Нийслэлийн Засаг даргын 2023 оны есдүгээр сарын 20-ны А/1108 захирамжаар байгууллага, албан тушаалтн

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.