fitness
  • 121 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-05-23

Дэлхийн кино урлагийн хамгийн том арга хэмжээний нэг болох "Каннын кино наадам" Франц улсад энэ сарын 16-27-ны өдрүүдэд болж буй. 

76 дахь удаагийн “Каннын кино наадам"-ын Un Certain Regard төрөлд манай улсаас найруулагч П.Золжаргалын "If Only I Could Hibernate" буюу “Баавгай болохсон” УСК нэр дэвшсэн бөгөөд кино багийнхан наадмын улаан хивсэн дээгүүр алхан орж, бүтээлээ танилцуулаад байна. Un Certain Regard төрөлд бүрэн хэмжээний анхны эсвэл хоёр дахь киногоо танилцуулж буй найруулагчид нэр дэвшдэг.

"Баавгай болохсон” УСК-ны хувьд Улаанбаатар хотын гэр хороолол амьдардаг хүсэл мөрөөдөлтэй, сайн боловсролын төлөө тэмүүлдэг өсвөр насны хүүгийн тухай өгүүлдэг бөгөөд агаарын бохирдол, гэр бүлийн орчин, хүүхдийн хүчирхийлэл гэх мэт өнөө үед тулгарч буй олон асуудлыг цогцоор харуулсан онцлогтой билээ. 

Каннын кино наадмын найруулагчдын зөвлөл тус наадамд оролцох киног дэлхий өнцөг булан бүрээс тусгайлан сонгон шалгаруулж урилга илгээдэг. Үүнд баримтат кино зэрэг бүх төрөл жанрын урьд нь олон улсын дэлгэцэд тавигдаагүй кинонууд багтдаг ба наадмын явцад эдгээр киног олонд танилцуулан урьдчилан үзүүлдэг аж. 

Бусад мэдээ

Маргааш Улаанбаатар-Эрээн чиглэлийн зорчигч тээврийн үйлчилгээ эхэлнэ

Маргааш Улаанбаатар-Эрээн чиглэлийн зорчигч тээврийн үйлчилгээ эхэлнэ

Монгол Улсын Улаанбаатар хот БНХАУ-ын Эрээн хот чиглэлийн улс хоорондын зорчигчдын тогтмол тээврийн үйлчилгээг маргааш эхлүүлж байна.

Монгол Улс Чингис бондын 1.5 тэрбум ам.долларын өрийг бүрэн төлснийг Ерөнхий сайд мэдэгдэв

Монгол Улс Чингис бондын 1.5 тэрбум ам.долларын өрийг бүрэн төлснийг Ерөнхий сайд мэдэгдэв

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. Мэдээллийн эхэнд тэ

Чинбаяр Б.
Чинбаяр Б.