fitness
  • 283 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-05-23

Боловсролын зээлийн сангаас зээд авсан иргэдийн баримт бичигтэй танилцан дүн шинжилгээ хийхэд зээл авч гадаад их дээд сургууль төгссөн

  • 5 хүний холбогдох баримт, материал БАЙХГҮЙ
  • 212 хүний төгсөгчийн анкет БАЙХГҮЙ
  • 217 хүний сургуулийн дипломын хуулбар БАЙХГҮЙ
  • 218 хүний ажилд орсон тодорхойлолт БАЙХГҮЙ
  • 96 хүний нийгмийн даатгалын шимтгэл төлсөн баримт БАЙХГҮЙ
  • НДШ-ийг 60 сарын турш төлөх ёстой байвал 10 иргэн 12-50 сар хүртэлх хугацаанд төлсөн буюу гэрээний шаардлагад НИЙЦЭЭГҮЙ
  • 156 иргэний зээл авахдаа үл хөдлөх хөрөнгө, барьцаа мөнгө БАЙХГҮЙ
  • 1 иргэн тус сантай зээлийн ГЭРЭЭ БАЙГУУЛААГҮЙзэрэг зөрчлийг АТГ илрүүлжээ. 

Хэрэв БЗС-аас зээл авч гадаадад суралцаад ирсэн бол 8 жил, дотоодод сурсан бол 6 жилийн хүртэлх хугацаанд зээлийг төлж дуусгах ёстой байдаг. Мөн суралцагчтай байгуулсан гэрээнд зээлийг хөнгөлөх, чөлөөлөх үндэслэл, нөхцөлийг зааж өгөөгүй байхад чөлөөлдөг, эсвэл Монгол Улсад 5 жилийн хугацаанд ажилласан мэтээр НДШ-ийг хувиараа, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр төлдөг, өөрийн эзэмшлийн компанид туршилтаар ажиллах, аавынхаа туслахаар ажилласан гэх мэтээр зээлийг төлөхөөс зайлсхийх, мөн гэрээнд заасан хугацааг зохих ёсоор болон огт хангаагүй иргэнийг чөлөөлөх зэрэг хууль бус шийдвэрүүдийг удаа дараа гаргасан зөрчлийг илрүүлжээ.

Боловсролын зээлийн сангийн мэдээллийг /зээлдэгч, зээлийн дүн, нөхцөл/ өчигдөр Шилэн сайтад нээлттэй ил болгосныг ЦХХХ-ны сайд Н.Учрал мэдээлсэн. Тэрбээр  "Боловсролын Зээлийн сан хүсэлтүүдийг хүлээн авч сонгон шалгаруулж, БШУЯ-д хүргүүлж, түүнийг нь Сангийн яам хянан явуулсныг Монголбанкнаас зээл буюу сургалтын төлбөрийн гүйлгээг тухайн сургуулийн данс руу хийх ёстой. Хяная гэвэл маш ойлгомжтой, ил тод мэдээлэл. Энэ бол олон нийтийн хяналтаас гарах ямар ч боломжгүй мэдээлэл. Тиймээс БЗС-аас авсан зээл эргэн төлөгдөх нөхцөлтэй юм. Энд устсан гэх мэдээлэл байхгүй, бүгд ил тод, нээлттэй байгаа. Санхүүжилтийн төрөл нь зээл болон тэтгэлэг хэлбэрээр бий. Ерөнхийлөгч болон Ерөнхий сайдын тэтгэлэг 2022 оноос хойш олгож эхэлсэн ба үлдсэн нь зээл юм. Гэрээний үүргээ биелүүлсэн гэдэг нь холбогдох журмын дагуу үүргээ биелүүлснийг хэлнэ. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг БШУЯ-ны холбогдох албаныхан өгөх байх" гэсэн юм.

Өчигдөр ил болгосон БЗС-ын талаарх мэдээлэлд санхүүжилтийн нийт дүн 269 тэрбум 918 сая 401 мянга 445 төгрөгийг 1605 хүнд олгосноос ₮259 тэрбум нь ЗЭЭЛД, ₮10 тэрбум нь ТЭТГЭЛЭГТ тус тус олгожээ.


БЗС-аас зээл авсан нийт 1605 зээлдэгчийн төлөв:

  • Гэрээ хэрэгжиж байгаа
  • Гэрээний үүргээ биелүүлээгүй
  • Гэрээний үүргээ биелүүлж сургалтын төлбөрөө төлсөн
  • Зээлээ төлж байгаа
  • Суралцаж байгаа
  • Эрүүл мэндийн шалтгаанаар хойшилсон гэсэн төрлөөс доор зөвхөн ГЭРЭЭНИЙ ҮҮРГЭЭ БИЕЛҮҮЛЭЭГҮЙ НИЙТ 219 иргэний мэдээллийг хүргэж байна.

 

 

ОнЗэрэгОвог НэрНийт ДүнУлсСургуульХугацааТөлөвТөрөл
12012БакалаврЗагдбазар Ганцэцэг143,291 USDАНУӨмнөд Кзлифорниа ИС2Гэрээний үүргээ биелүүлээгүйДэлхийн шилдэг их дээд сургуулийн Бакалаврын хөтөлбөрийн зээл
22013БакалаврПүрэвдорж Анармаа215,165 USDАНУМассачусетс ИС4Гэрээний үүргээ биелүүлээгүйДэлхийн шилдэг их дээд сургуулийн Бакалаврын хөтөлбөрийн зээл
32013

Бусад мэдээ

ЕБС-ийн бүх сурагч ирэх сарын 6-наас АМАРНА

ЕБС-ийн бүх сурагч ирэх сарын 6-наас АМАРНА

ЕБС-ийн сурагчдын нэгдүгээр улирлын амралт ирэх сарын 6-наас эхэлнэ. Энэ хичээлийн жилийн эхний улир

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын иргэдтэй уулзалт зохион байгууллаа

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын иргэдтэй уулзалт зохион байгууллаа

Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын иргэдтэй уулзалт зохион бай

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.