fitness
  • 299 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-05-25

Санхүүжилтийн өнөөгийн тогтолцооноос хамааран төгсөгчийн эзэмшсэн мэргэжил хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд тулгуурлаагүй, мэргэжлийн өртөг зардлыг бодитой тооцож санхүүжүүлдэггүй байсны улмаас мэргэжлийн ур чадварыг бүрэн гүйцэд эзэмшдэггүй, ур чадвар, чадамж, чанар, нэр хүнд хөдөлмөрийн зах зээл дээр гологдож ажлын байрны шалгуурт тэнцэхгүй байна.
Иймд 2022 оноос хойш хэрэгжиж буй боловсролын салбарын төсвийн шинэчлэлийн хүрээнд мэргэжлийн болон техникийн боловсролын салбарт санхүүжилтийн тогтолцоогоор нь дамжуулж төсвийн нэг төгрөг бүрийн үр ашгийг нэмэгдүүлэх зорилгоор хагас бие даасан, мэргэжлийн өөрийн өртгийг үндэслэн тогтоосон нэг сурагчид ногдох хувьсах зардал, үр дүн, чанар, гүйцэтгэлд суурилсан санхүүжилт, төсвийн шинэчлэлийг эхлүүлж байгаа юм.

Ийнхүү хамгийн сүүлд 2012 онд тогтоосон мэргэжлийн болон техникийн боловсрол эзэмшүүлэх сургалтын байгууллагын нэг суралцагчид ногдох хувьсах зардлын дундаж норматив шинэчлэгдлээ. 

Ингэснээр Мэргэжлийн болон техникийн боловсролын салбарын 2023 оны батлагдсан төсөвт багтаан хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцсэн мэргэжилтэй боловсон хүчнийг бэлтгэх, багш ажилчдын нийгмийн баталгааг хангах боломжийг бүрдүүлэх, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, хагас бие даасан тогтолцоонд шилжүүлэхтэй холбоотой өөрчлөлтүүд хийхээр болов.

  • Өмчийн  бүх төрлийн мэргэжлийн  боловсролын сургалтын байгууллагын мэргэжлийн ялгаатай байдлыг харгалзсан өртгийн итгэлцүүрийг тогтоосон.
  • Төрийн болон орон нутгийн өмчийн мэргэжлийн болон техникийн боловсролын байгууллагын хөтөлбөрийн өртөгт суурилсан хувьсах зардал нь сургалтын байгууллагын үндсэн үйл ажиллагаа болох сургалтын агуулга тус бүрээр ялгаатай байхаар  тооцсон.
  • Төрийн бус өмчийн мэргэжлийн болон техникийн боловсрол олгох байгууллагын хөтөлбөрийн өртгийг улсын хэмжээнд агуулгын ялгаатай хувьсах зардал байхаар боловсруулсан.
  • Төрийн болон орон нутгийн өмчийн мэргэжлийн болон техникийн боловсролын байгууллагын байршлаас хамаарсан төвлөрлийг сааруулах бодлогын итгэлцүүртэй  байхаар боловсруулсан.
  • Төрийн болон орон нутгийн мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын мэргэжлийн өөрийн өртгийг үндэслэн тогтоосон хувьсах зардлаар төсөв хуваарилах, санхүүжүүлэх аргачлалыг баталсан.

Бусад мэдээ

Долоон аймгийн 62 суманд эрчим хүч тасрав

Долоон аймгийн 62 суманд эрчим хүч тасрав

Булган аймгийн Гурванбулаг сумын нутагт 110 кВ-ын Хархорин-А,В Цахилгаан дамжуулах агаарын шугамын 2

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.