fitness
  • 288 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-05-25

Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт хийж байгаа томоохон бүтээн байгуулалтын ажлуудын талаар тус дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай нийслэлийн удирдах ажилтнуудад танилцуулжээ.

2023 онд Сонгинохайрхан дүүрэгт 268 төсөл, арга хэмжээ хэрэгжихээр батлагдсан. Үүнээс сургуулийн 15 барилгын ажил байгаа юм. Тодруулбал, үндсэн барилга долоо, өргөтгөл хоёр, бага сургууль зургаа байна. Эдгээрээс энэ жил есийг нь ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа бөгөөд ингэснээр суудлын тоо 4,660-аар нэмэгдэнэ.Мөн он дамжин хэрэгжих 28 цэцэрлэгийн барилгын ажил байгаагаас энэ онд 12 нь ашиглалтад орж, орны тоо 1,875-аар нэмэгдэх юм. Түүнчлэн Хүүхэд залуучуудын театрын барилгын ажил 2018 оноос эхэлсэн, энэ ондоо ашиглалтад оруулахаар ажиллаж буй. Тус театр нь 850 хүний суудалтай. Мөн 126 айлын түрээсийн орон сууцны ажил үргэлжилж байгаа, энэ онд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.

Баянхошуу цэцэрлэгт хүрээлэнгийн ажил 65 хувьтай байна. Мөн шинээр хороо нэмэгдсэнтэй холбоотойгоор байргүй хороо олон байгаа тул үүнийг яаралтай шийдвэрлэх шаардлагатайг хэлж байлаа. Дүүргийн хэмжээнд 1,400 орчим гарааш чөлөөлсөн бөгөөд зургаан талбайд тохижилт хийжээ. Хотын дарга ногоон байгууламж, тохижилтын ажлаа эрчимжүүлэхэд анхаарах хэрэгтэй гэдгийг тодотгож байв гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Бусад мэдээ

Ханги боомтод тээврийн хэрэгслийн автомат удирдлагатай терминал ашиглалтад оруулна

Ханги боомтод тээврийн хэрэгслийн автомат удирдлагатай терминал ашиглалтад оруулна

Сангийн сайд Б.Жавхлан, Монгол Улсын сайд, Боомтын үндэсний хорооны дарга Б.Тулга, УИХ-ын гишүүн Т.Э

МСНЭ мэдэгдэл гаргаж, “НьюТур”, “Шинэ Соёмбо” компанийг сэтгүүлчдээс уучлал гуйхыг шаардлаа

МСНЭ мэдэгдэл гаргаж, “НьюТур”, “Шинэ Соёмбо” компанийг сэтгүүлчдээс уучлал гуйхыг шаардлаа

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл мэдэгдэл гаргасныг хүргэж байна.

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.