fitness
  • 343 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2022-12-01

Улсын хэмжээнд 1.2 сая автомашин хөдөлгөөнд оролцож байна. Үүнээс Улаанбаатар хотод 676 мянган буюу 53,7 хувь  орон нутагт  582 мянга буюу нийт автомашины 46,3 хувь нь  нь замын хөдөлгөөнд оролцож байна.  

Үүнээс нийслэл хотын хэмжээнд хөдөлгөөнд оролцож буй автомашины 10.5 хувь нь буюу 133 мянган нь Toyota prius маркийн тээврийн хэрэгсэл. Тодруулбал:

  • Toyota prius -20 маркийн тээврийн хэрэгсэл 67,456  буюу 50,6 хувь,
  • Toyota prius-30 маркийн тээврийн хэрэгсэл 50,631 буюу 38,0 хувь,
  • Toyota prius-40 маркийн тээврийн хэрэгсэл 15,148 буюу 11,3 хувийг эзэлж байна.

Нийслэл хотын хэмжээнд сүүлийн дөрвөн жилийн байдлаар Тоёото Приус маркийн авто машины нүүрсэн буюу зөөлөн яндан алдагдсан талаар цагдаагийн байгууллагад иргэн аж ахуйн нэгж байгууллагаас 892 гомдол, мэдээлэл ирүүлсэн. Үүнээс 2021 онд  129 гэмт хэрэг, 2022 эхний 11 сарын байдлаар 65 гэмт хэрэг бүртгэгдсэн байна.

Тээврийн хэрэгслийн яндангаас хаягдаж буй бохирдуулах бодисын хэмжээг “Бензин хөдөлгүүртэй автомашин–утааны найрлага дах хорт бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээ ба хэмжих арга” MNS:5013:2009 стандартад тулгуурлан үйлдвэрийн яндантай, БНХАУ-д үйлдвэрлэсэн дуураймал яндантай, эсхүл яндангүй гэсэн 3 төрлийн нөхцөлөөр хэмжиж, харьцуулдаг.

Хэмжилтийн үр дүнгээс үзэхэд үйлдвэрийн яндантай тээврийн хэрэгслээс агаарт хаягдах СО /нүүрстөрөгчийн дутуу исэл/-ийн хэмжээ бага эргэлттэй үед яндангүй тээврийн хэрэгслээс хаягдаж буй хэмжээнээс 4.5 дахин бага. Мөн БНХАУ-д үйлдвэрлэсэн дуураймлаас 3.2 дахин бага байсан бол их эргэлттэй үед СО /нүүрстөрөгчийн дутуу исэл/ үйлдвэрийн яндангаас ялгарах хэмжээ яндангүй тээврийн хэрэгслээс 6.8,  дуураймал яндангаас 4.3 тус тус бага ялгаралтай байсан.

НС буюу нүүрс-ус төрөгчийн хувьд бага эргэлттэй үед огт яндангүй тээврийн хэрэгслээс хаягдах хэмжээнээс найман хувиар, БНХАУ-д үйлдвэрлэсэн дуураймлаас 12,6 хувиар, их эргэлттэй үед үйлдвэрийн яндангаас ялгарах хэмжээ яндангүй тээврийн хэрэгслээс 10 хувиар тус тус бага, Хятад дуураймал яндангаас 1.6 дахин бага ялгаралтай байсан.

Иймд дээр дурдсан хорт бодисыг шүүхэд нүүрсэн яндан буюу катализатор нь онц чухал үүрэгтэй бөгөөд тээврийн хэрэгслийг үзлэг оношилгооны үед яндангийн байдлыг харгалзах зайлшгүй шаардлагатай байна.

Эх сурвалж: ЦЕГ

Бусад мэдээ

БЗС-аар суралцсан 941 хүнийг хууль бусаар зээлээс чөлөөлсөн байна

БЗС-аар суралцсан 941 хүнийг хууль бусаар зээлээс чөлөөлсөн байна

АТГаас ОБловсролын зээлийн сантай холбоотой мөрдөн шалгах ажиллагааны талаар мэдээлэл өглөө. АТГ-ын

Ариунзул С.
Ариунзул С.